ШУС-ийн Байгалийн ухаан болон Нийгмийн ухааны салбарын 8 тэнхимд багш боловсролын хөтөлбөр хэрэгжиж байна. Багшийн ангийн оюутнуудын хичээл судалгаа хийх, багшлах ур чадварыг хөгжүүлэх зорилгоор “Ур чадварын тэмцээн”, “Судлаач багш” оюутны эрдэм шинжилгээний хурал жил болгон зохион байгуулагддаг билээ. Энэ удаагийн багшлах ур чадварын тэмцээн 12 дугаар сарын 14-ний өдөр болж тэнхим, мэргэжил бүрийг төлөөлсөн 14 баг оролцсон бөгөөд тэд хичээлийн судалгааны үр дүнгээрээ илтгэл тавьж, үзэсгэлэн гаргалаа.

Тэмцээнд 2, 3, 4-р түвшний оюутнуудаас бүрдсэн холимог багууд оролцсон нь дараа дараагийн тэмцээнд ороход залгамж холбоог бий болгох, ахлах ангийн оюутнуудаасаа суралцах, туршлага солилцох, хамтран ажиллах нөхцөл бүрдснээрээ давуу талтай байв. Судалгаат хичээлийн үр дүн, заах ур чадвараараа өрсөлдөж байгаа боловч оюутнууд хоорондоо танилцах, мэдлэг, чадвар, туршлагаа солилцох, мэргэжлээрээ бахархах, дур сонирхолтой болох нь тус тэмцээний гол зорилго юм.

Тэмцээнийг оюутнуудын идэвхи, оролцоог нэмэгдүүлэх, салбар хоорондын ялгааг харгалзах үүднээс байгалийн ухаан ба нийгэм, хүмүүнлэгийн ухааны салбар тус бүр 3 байр шалгаруулан өргөмжлөл, мөнгөн шагнал гардуулав. Үүнд:
Байгалийн ухааны салбар
1-р байр: ББУБ, Хими: Т.Тодбаяр, Д.Оюун-Эрдэнэ, Г.Золзаяа, А.Мягмарцэцэг, Б.Чинзориг “Түлшний илчлэг тодорхойлох”
2-р байр: ББУБ, Математик: Ц.Ариунзаяа, Б.Загдсүрэн, Б.Өнөржаргал, Н.Өнөржаргал, Р.Саяжан “Пифагорын теором”
3-р байр: ББУБ, Физик: Б.Баттуяа, Б.Мандах-Оргил, Б.Уянга, С.Даринчулуун, Д.Энхсайхан “Сургалтын цөм хөтөлбөрт тусгагдсан мэдлэг чадварыг физикийн хичээлээр эзэмшүүлэх боломж”
Нийгэм, хүмүүнлэгийн ухааны салбар
1-р байр: БМХУЗБ: Т.Бадамсүрэн, Б.Цэндмаа, Б.Чимэг, Г.Пүрэвдулам, Э.Амаржаргал “Монгол гэр бэлгэдлийн цогцолбор болох нь”
2-р байр: ББУБ, Газарзүй: Ө.Төгөлдөр, Н.Ариунзаяа, Г.Баярлах, Б.Пүрэвсүрэн, Г.Сандагдорж, Э.Түвшинзаяа, Э.Жаргалцэцэг “Хүн амын нас хүйсийн бүтэц”
3-р байр: БМХУЗБ: Б.Намуунаа, Э.Ганчимэг, Л.Сумъяабазар, Н.Нансал, Б.Мөнхтуяа “Үйл хөдлөлийг тоочин дүрслэх арга”
Тэмцээний 2-р шатны шалгаруулалтын шүүх комисст “Шинэ үе” олон улсын БДС-ийн сургалтын менежер н.Дэмбэрэлнямбуу урилгаар оролцож багуудын ажилтай нэг бүрчлэн танилцаж, санал, зөвөлгөө өгөхийн зэрэгцээ нийт үзэгч оюутнуудад хичээлийн судалгааны арга ажиллагааны талаар зөвлөмж өгсөн.

Жил ирэх тутам оролцож буй багуудын залгамж холбоо, туршлага, хичээлийн чанар, заах ур чадвар сайжирч байгаа бөгөөд ирэх жилийн “Багшлах ур чадварын тэмцээн 2019”-дөө улам сайн оролцох хүсэл эрмэлзлэлээр дүүрэн тэмцээн өндөрлөв.

Багшлах ур чадварын тэмцээний комисс