Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын дэмжлэгээр МУИС, ШУС, Байгалийн ухааны салбарын Биологийн тэнхим болон WWF хамтран жил бүрийн 12-р сарын эхний Бямба гарагт “Судлаач оюутан: Хүмүүний оршихуй нь байгаль эхтэй харилцах биднийзохиролт үйлээс хамаатай…” урианы дор судлаач оюутны эрдэмшинжилгээний хурлыг 2018 оны 12 сарын 8-нд МУИС дээр амжилттай зохион байгууллаа.
ЭШ хурлын зорилго нь Экологи-Байгаль хамгаалал, Биологи, Биологийн нөөц судлал, Биологийн багш, Байгаль орчны салбарын эрх зүй болон байгаль орчны эдийн засгийн чиглэлээр судалгааны ажилд оролцож буй хээрийн болон онолын (хууль, эдийн засгийн) судлаач оюутнуудыг дэмжих юм.
Энэ жилийн хурлын үйл ажиллагаанд МУИС, МУБИС, ХААИС, ХСИХ зэрэг их сургуулиудын 20 бакалавр, магистрын түвшний оюутнысудалгааны ажлын илтгэлийг хэлэлцүүлэв. Хурлын гол онцлог нь хуралд илтгэлтавигч бүр нь хээрийн судалгаанд биечлэн оролцож хээрийн судалгааны арга зүй, туршлага хуримтлуулсан байдагт оршдог. Мөн хурлын үеэр байгаль орчны чиглэлээр үйлажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд оролцож өөрсдийн үйл ажиллагаа, судлаач оюутнуудын дунд харилцан туршлага солилцох, хээрийн судалгаанд оролцох боломж, түүний тухай зөвлөмж, өөрсдийн гаргасан бүтээлүүдийг оюутнуудад таниулах ажлыг хийж гүйцэтгэв.
Эрдэм шинжилгээний хуралд багш доктор У.Айбек, Энэрэл, Ч.Баттулга нар шүүгчийн бүрэлдэхүүнд орж ажиллав. Хуралд оролцогч оюутан бүр WWF -н гарын бэлэг болон хуралд оролцсон батламж авахынзэрэгцээ эхний 3 байрны оюутанд тус бүр нь 200,000 төгрөгийн мэргэжлийн ном,сурах бичгээр шагнуулсан болно.
МУИС-ийн Биологийн тэнхимийн Ургамал судлалын хөтөлбөрийн оюутан Г.Халиунаа “Саадган цэцэг төрлийн морфологи, тархалт ба үнэлгээ хамгаалагдсанбайдал, cypripedium linnaeus, (Orchidaceae a. L. Jussieu)”, МУБИС оюутан Ч.Жавзандолгор “Ховд аймгийн Мөнххайрхан сумын ургамалжлын хэв шинжийг ялгах, бэлчээрийн төлөв байдлыг илрүүлэх судалгаа”, Х.Батчимэг “Монгол орны гичгэнэ (Potentilla l.) төрлийн зарим зүйлийн үрийн морфологийн судалгаа” сэдэвт судалгааны ажлын илтгэлээрээ эхний 3 байранд тус тус шалгарав.

“Эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулахад идэвхтэй оролцож, санаачлан дэмжсэн Дэлхийн Байгаль Хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын хамт олонд, мөн уг хурлын үйл ажиллагаанд оролцож биднийг дэмжсэн “Монголын шувуу хамгаалах төв”, “Зэрлэг амьтан хамгаалах нийгэмлэг”, “Ирвэс хамгаалах сан”,“Монголын зэрлэг амьтан судлах, хамгаалах төв”-ийн хамт олон та бүхэнд судлаач оюутан, профессор багш нарынхаа өмнөөс гүн талархал илэрхийлж байна”.