Нөхрийн хэрэг бүтвэл өөрийн хэрэг бүтнэ

Share Button

МУИС-ийн Эрдмийн хамт олны нэг Элсэлт, бүртгэлийн хэлтсийн Бүртгэл хариуцсан мэргэжилтэн Э.Загдсүрэн гүйлсэн булчирхайн хорт хавдар өвчний улмаас БНСУ-д яаралтай эмчлүүлэх шаардлагатай болжээ.

Хүнд хэцүү цаг мөчид ажлын хамтрагч, итгэлт нөхөртөө туслаж чин сэтгэлийн дэмжлэг үзүүлэх хандивын аяныг МУИС-ийн хамт олны зүгээс санаачилж буйд МУИС-ийн Захиргаа туйлын талархалтай хандаж энэхүү санаачилгыг дэмжин Захиргааны зөвлөлийн гишүүд 1 өдрийн цалингаа хандивлажээ.

Энэчлэн МУИС-ийн бүрэлдэхүүн сургууль, тэнхим, бүтцийн нэгжүүд дотоод зохион байгуулалтад орон хандивын аянд нэгдэж хамт олны халуун сэтгэлийн дэмжлэг үзүүлж байна.

Монгол Улсын Их Сургуулийн эрдэмтэн багш, ажилтан та бүхнийг энэхүү уриалгад нэгдэж сэтгэлийн хандив өргөхийг хүсье!

Нөхрийн хэрэг бүтвэл өөрийн хэрэг бүтнэ.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар