“Хүндэт доктор” цол олголоо

Share Button

Өнөөдөр /2018.12.21/ МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн “Хүндэт доктор” цолыг Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, гавъяат хуульч, доктор (Ph.D) Ж.Энхсайханд олгох ёслолын ажиллагаа боллоо.

МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль нь гадаадын эрдэмтэд болон дипломатуудад “Хүндэт доктор” цолыг олгож ирсэн ба тус сургуулийн Хүндэт доктор цол авсан хоёр дахь Монгол хүн нь Ж.Энхсайхан болсон юм.

Доктор Ж.Энхсайхан нь гадаад албаны боловсон хүчин бэлтгэх, олон улсын харилцааны судлаач бэлтгэхэд МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуультай хамтран ажиллаж ирсэн байна. Мөн олон улсын харилцааны чиглэлийн олон ном, сурах бичгээр хангасан нь МУИС-ийн хөгжилд үнэтэй хувь нэмэр болсон юм. Доктор Ж.Энхсайхан илтгэлдээ олон улсын харилцаа улам өргөжин тэлж байгаа өнөө үед Монгол Улсад олон улсын харилцааны мэдлэгтэй боловсон хүчин бэлдэх нь чухал болохыг онцлон тэмдэглэв.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар