Хуавей техноложи компанитай хамтран “Workshop” сургалт хэлэлцүүлэг зохион байгууллаа

Share Button

МУИС-ийн төгсөгчдийг мэргэшүүлж чадавхжуулах, суралцагсдын карьер хөгжлийн төвийг байгуулахад бэлтгэх, суралцагсдыг цагийн болон урт хугацааны ажилд зуучлах гарцыг нэмэгдүүлэх зорилгоор Оюутан, төгсөгчийн хэлтсээс олон ажлыг зохион байгуулж байна.

МУИС-ийн Оюутан, төгсөгчийн хэлтэс, ОУ-ын Хуавей техноложи компанитай хамтран “Workshop” сургалт хэлэлцүүлэг зохион байгууллаа. Тус сургалтад ХШУИС-ийн болон инженерийн чиглэлээр суралцаж буй 40 гаруй оюутан хамрагдсан юм. Мөн ОУ-ын Хуавей техноложи компани 2019 онд их, дээд сургуулиудын шилдэг оюутнуудаас нийт 10 оюутан сонгон шалгаруулж ажлын байран дээр дадлага хийлгэж цаашдаа ажлын байраар хангах зорилготой бөгөөд сургалтад хамрагдсан суралцагчдаас өөрийн хүсэлтээр CV бөглөж мэдээллээ илгээлээ.

Сургалт, хэлэлцүүлгийн үеэр ОТХ-ийн дарга М.Эрдэнэчимэг “Манай суралцагчдад дэлхийн залуустай хөл нийлүүлэн ажиллаж хөдөлмөрлөх сайхан боломж нээгдэж байна. Энэ арга хэмжээг зохион байгуулж МУИС-ийг сонгон хүрэлцэн ирсэн Хуавей техноложи компанийн хамт олонд талархал илэрхийлэхийн зэрэгцээ суралцагчдыг дадлага хийлгэх болон урт хугацааны, түр ажлын байраар хангах зэрэг олон талт арга хэмжээнүүдэд хамтран ажиллахад таатай байх болно” хэмээв.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар