“МУИС-ИЙН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГ-2019” ахисан түвшний суралцагчдад тэтгэлэг олголоо

Share Button

МУИС-ийг хөгжүүлэх стратеги төлөвлөгөөний хүрээнд шилдэг суралцагчийг элсүүлэх, суралцаж байх хугацаандаа сурлага, урлаг, спортын амжилт гаргасан бүх түвшний суралцагчдыг дэмжих, суралцагчдын идэвх чармайлтыг өрнүүлэх зорилготой МУИС-ийн нэрэмжит тэтгэлэгт нийт 184 суралцагчийг хамруулан, тэтгэлгийг гардуулан өгөх ёслолын үйл ажиллагаа 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр МУИС-ийн Эрдмийн танхимд болсон билээ.

Энэ үйл ажиллагааны үргэлжлэл болох ахисан түвшний суралцагчдад зориулсан тэтгэлэг гардуулах ажиллагаа 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр болж докторын 6, магистрын 13, нийт 19 суралцагч хүсэлт ирүүлснээс МУИС-ийн захирлын тушаалаар томилогдсон ажлын хэсгийн үнэлгээгээр докторын 5, магистрын 4, нийт 9 суралцагчийг сонгон шалгаруулж тэтгэлэг олгох шийдвэр гарсан юм. Ийнхүү эдгээр ахисан түвшний суралцагчдад тэтгэлгийн батламжийг МУИС-ийн Сургалт, оюутан хариуцсан дэд захирал Б.Очирхуяг, Оюутан, төгсөгчийн хэлтсийн дарга М.Эрдэнэчимэг, Оюутан, төгсөгчийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Энхжаргал нар гардууллаа.

Д/д Овог Нэр Сургууль Хөтөлбөр Голч дүн
 Доктор
1 Хайдав Болормаа ХЗС Эрх зүй 3.6
2 Ёндонренчин Мөнхбат ШУС-ХУС Хэл шинжлэл 3.9
3 Доржсүрэн Өнөрмаа ОУХНУС Олон улсын харилцаа 3.8
4 Норовсүрэн Баянмөнх ХШУИС Ойн аж ахуй, ой зохион байгуулалт 3.8
5 Цанлиг Нямаа ШУС-НУС Боловсрол судлал, менежмент 3.8
 Магистр
1 Энхцэцэг Халиун ШУС-ХУС Түүх 3.7
2 Ашим Жанболат ШУС-БУС Биохими 3.4
3 Хишигбадрах Бадамцэцэг ШУС-БУС Хими 3.9
4 Пүрэвдаш Ичинхорлоо ШУС-БУС Хими 3.8

МУИС-ийн нэрэмжит тэтгэлгийн онцлог нь суралцагч тэтгэлэг хүртэх шаардлагыг хангаж батламж хүртсэн бол тухайн хөтөлбөрөө төгсөх хүртлээ тэтгэлэг авах боломж нээгддэг юм. Гэхдээ жил бүр сурлагын амжилт зэрэг тодорхой шаардлагыг хангах учиртай.

Оюутан, төгсөгчийн хэлтэс

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар