УИХ-ын гишүүн А.Ундраагийн нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөр МУИС-д хоёр дахь жилдээ хэрэгжинэ

Share Button

Өнөөдөр /2019.01.07/ УИХ-ын гишүүн, физикийн ухааны доктор /Ph.D/, МУИС-ийн төгсөгч А.Ундраа өөрийн нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөрөө МУИС-д хоёр дахь жилдээ хэрэгжүүлэхээр болсноо зарлалаа. Тэрбээр МУИС-ийн ШУС-ийн Байгалийн ухааны салбарт /хими, физик, биологи, математик/ суралцаж байгаа оюутнуудын дунд өөрийн нэрэмжит сургалт, судалгааны тэтгэлэгт хөтөлбөрийг “Идэр оюуны ундраа” аян нэртэйгээр өнгөрөгч оноос эхлэн зарласан билээ.

УИХ-ын гишүүн, доктор  А.Ундраа байгалийн шинжлэх ухаан, мал аж ахуй, биотехнологийн чиглэлээр суралцаж буй оюутнуудад бодит дэмжлэг үзүүлэх, тэдний бүтээлч үйл ажиллагааг дэмжихээс гадна оюуны хөдөлмөрийн үнэ цэнэ, ач холбогдлыг онцлох, оюунлаг залуусын бүтээлч үйл ажиллагааг нийгэмд үнэлүүлэх зорилгоор энэхүү тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах хүрээг өргөтгөн үргэлжлүүлж байна. Мөн онолын болон хэрэглээний шинжлэх ухааны хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, инженер бэлтгэх, энтрепренер буюу бүтээлч сэтгэлгээг хөхиүлэн дэмжихэд төр, хувийн сектор, хүмүүнлэгийн байгууллага, сан, хувь хүмүүсийг манлайлан оролцохыг уриалав.

Тус тэтгэлэгт хөтөлбөрийн болзол, шалгуурыг хангаж амжилттай суралцан, судалгааны ажилд оролцож, сурлагын амжилтаа тасралтгүй ахиулж буй 10 оюутанд тус бүр 1’000’000 /нэг сая/ төгрөгийн тэтгэлгийг олгох юм.

УИХ-ын гишүүн А.Ундраагийн нэрэмжит оюутны тэтгэлгийн 2019 оны сонгон шалгаруулалт 2019 оны 1 дүгээр сарын 7-ны өдрөөс 3 дугаар сарын 1-нийг дуустал явагдана.

Дэлгэрэнгүй мэдээллийг https://news.num.edu.mn/?p=54938 холбоосоор нэвтэрч үзнэ үү.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар