МУИС-ийн дүрмийн 4.3.1, 4.4.3.2 дахь хэсгийг үндэслэн МУИС-ийн захирлын тушаалаар Шинжлэх ухааны сургууль, Бизнесийн сургуулийн захирлыг судлан шалгаруулах ажлын хэсгийг 2019 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр байгууллаа.
Судлан шалгаруулах ажлын хэсэг нь тухайн бүрэлдэхүүн сургуулийн сургалт, судалгааны ажлын онцлогийг харгалзан түүний удирдлагад тавигдах нарийвчилсан шалгуур, үзүүлэлтүүдийг тогтоох, шаардлага хангасан нэр дэвшигчдийг тодруулах, хамт олны хурлыг зохион байгуулж нууц санал хураалт явуулах, үр дүнг МУИС-ийн захиралд хүргүүлэх ажлыг 2019 оны 1 дүгээр сарын 25-ны дотор багтаан зохион байгуулна.