МУИС-ийн Бизнесийн сургуульд сүлжээ холбооны мэргэжилтэн шалгаруулж авна.
Ажлын байранд тавигдах шаардлага:
- Програм хангамжийн инженер, мэдээллийн технологийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
- Компьютерийн инженер, програм хангамж, систем хөгжүүлэгчээр ажиллах чадвартай
- Англи хэлний зохих мэдлэгтэй
- Бизнесийн сургуулийн хэмжээнд техник тоног төхөөрөмж суурилуулах, хэрэглэгчдэд сургалт, зөвлөгөө өгөх, компьютерын програм болон техник хангамж, интернэт, сүлжээ, серверийн хэвийн ажиллагааг хангах,
- Компьютерийн програм хангамж, техник хангамжийн ашиглалт, оффисийн тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ суурилуулалт хийх чадвартай
- Domain Server, Active Directory, Group Policy суулгах, тохируулах чадвартай
- Windows Server, Linux Server-ийн орчинд сервисүүдтэй ажиллах мэдлэг чадвартай
- онлайн сургалтын техник тоног төхөөрөмжийг хариуцан ажиллуулах чадвартай бол давуу тал болно
- OpenEdx серверт тохиргоо хийх, найдвартай ажиллагааг хангах, хөгжүүлэлт хийх, онлайн сургалтын багш нарт дэмжлэг үзүүлж ажиллах чадвартай
- Хариуцлагатай, хувийн зохион байгуулалт сайтай
- Багаар ажиллах чадвартай
- Харилцааны өндөр соёлтой, ёс зүйн хэм хэмжээг мөрдөх чадвартай
- Цагийг үр бүтээлтэй ашигладаг
- Санаачлагатай, бүтээлч, бие даан суралцах чадвартай
Бүрдүүлэх материал:
- Төрийн албан хаагчийн зураг бүхий анкет
- Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын хуулбар
- Иргэний үнэмлэхний хуулбар
Материал хүлээн авах хугацаа:
2019 оны 2 дугаар сарын 18-аас 3 дугаар сарын 1-ий /ажлын өдрүүдэд/ 09.00-12.00 цаг хүртэл МУИС-ийн хичээлийн 1 дүгээр байрны 204 тоот өрөөнд материалыг хүлээн авна.
Утас: 75754400-1136
МУИС-ийн Захиргаа, хүний нөөцийн газар