МУИС-ийн Хангамж үйлчилгээний газарт Гэрээний эрх зүйч /түр/ сонгон шалгаруулж авна

Share Button

МУИС-ийн Хангамж үйлчилгээний газарт Гэрээний эрх зүйч /түр/ сонгон шалгаруулж авна. 

Ажлын байранд тавигдах ерөнхий шаардлага:

  • Хуулийн чиглэлээр бакалавр буюу түүнээс дээш зэрэгтэй
  • Гэрээний эрх зүй чиглэлээр 3-аас дээш жил ажилласан туршлагатай
  • Харилцааны соёл, ёс зүйтэй
  • Компьютерийн өндөр түвшний мэдлэгтэй
  • Албан бичиг баримт боловсруулах чадвар сайтай
  • Хувийн зохион байгуулалт сайтай, багаар ажиллах чадвартай

Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн зураг бүхий анкет
  • Боловсролын зэргийн диплом, бусад мэргэжлийн үнэмлэх, сертификатын хуулбар
  • Иргэний үнэмлэхийн хуулбар
  • Ажил байдлын тодорхойлолт /өмнө ажиллаж байсан байгууллагын удирдлагаас авсан/

Бүртгэл: 2019 оны 1 дүгээр сарын 23-28-ны өдрийн  0900 – 1200 цаг хүртэл  МУИС-ийн хичээлийн 1-р байр 204 тоот өрөө

Утас: 75754400-1136

МУИС-ийн Захиргаа, хүний нөөцийн газар