МУИС-ийн Эрдэм шинжилгээний лабораторийн менежмент, хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтэн сонгон шалгаруулж авна

Share Button

МУИС-ийн Эрдэм шинжилгээний хэлтэст эрдэм шинжилгээний лабораторийн менежмент, хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтэн сонгон шалгаруулж авна.

Ажлын байранд тавигдах шаардлага:

  • Хариуцлагатай, хувийн зохион байгуулалт сайтай
  • Англи хэлний өндөр түвшний мэдлэгтэй
  • Багаар ажиллах чадвартай
  • Харилцааны өндөр соёлтой, ёс зүйн хэм хэмжээг мөрдөх чадвартай
  • Компьютерийн хэрэглээний программууд, интернет, үүлэн системийн орчинд ажиллах чадвартай
  • Албан бичиг баримт боловсруулах өндөр чадвартай

Тусгай шаардлага:

  • Байгалийн ухааны магистр ба түүнээс дээш зэрэгтэй
  • Судалгааны байгууламжийн менежментийн чиглэлээр мэргэшсэн /багаж, тоног төхөөрөмжийн үйл ажиллагааг мэддэг, багажны захиалгыг хийх чадвартай/
  • Гадаадын өндөр түвшний судалгааны лабораторид багаж төхөөрөмжтэй ажилласан туршлагатай бол давуу тал болно
  • Дээд боловсролын байгууллага болон эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагад 5-аас доошгүй жил ажилласан

Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн зураг бүхий анкет
  • Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын хуулбар
  • Иргэний үнэмлэхний хуулбар

Бүртгэл:

2019 оны 1 дүгээр сарын 25-ны өдрөөс 3 дугаар сарын 5-ны 17.00 цаг хүртэл МУИС-ийн хичээлийн 1 дүгээр байрны 210 тоот өрөөнд бүртгэнэ.

Утас: 75754400-1136

МУИС-ийн Захиргаа, хүний нөөцийн газар

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар