Хоёрдугаар сарын 8-ны өдрийн хичээлийг хоёрдугаар сарын 16-ны өдөрт шилжүүллээ

Share Button

Засгийн газрын өнөөдрийн /2019.01.30/ хуралдаанаар хоёрдугаар сарын 8-ны ажлын өдрийг амралтын өдөр болгож нөхөн ажиллах өдрийг хоёрдугаар сарын 2-ны өдөр байхаар шийдвэр гаргажээ.

Харин Монгол Улсын Их Сургуулийн хувьд сургалтын батлагдсан төлөвлөгөө, сургалтын үйл ажиллагааны онцлог, суралцагчийн хичээл сонголт зэрэг шалтгааны улмаас 2 дугаар сарын 8-ны ажлын өдрийг 2 дугаар сарын 2-ны өдөрт шилжүүлэх боломжгүй байгаа тул 2 дугаар сарын 16-ны Бямба гарагт шилжүүлэхээр шийдвэрлэж байна.

Жич: Сургалтын календарчилсан төлөвлөгөөний дагуу МУИС-ийн II улирлын хичээл 2019 оны 2 дугаар сарын 4-ний Даваа гарагт эхэлнэ.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар