МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Байгалийн ухааны салбарын Химийн тэнхимд лаборантын сонгон шалгаруулалтад урьж байна
Ажлын байрны нэр: Химийн тэнхимийн лаборант /түр/
Ажлын байранд тавигдах ерөнхий шаардлага:
- Боловсрол: Химийн ухаанаар бакалаврын зэрэг хамгаалсан байх. Магистрын зэрэгтэй бол давуу тал болно.
- Хариуцлагатай, хувийн зохион байгуулалт сайтай
- Компьютер, интернетийн орчинд ажиллах ур чадвар сайтай
- Албан бичиг баримт боловсруулах чадвартай
- Харилцааны өндөр соёлтой, ёс зүйтэй, ачаалал даах чадвартай, цагийн менежмент сайтай
- Багаар ажиллах чадвартай
Ажлын байранд тавигдах тусгай шаардлага:
- Органик хими, хүнсний хими болон байгалийн нэгдлийн химийн үндсэн суурь мэдлэгтэй. Химийн бодис урвалж хадгалах, бэлтгэх суурь мэдлэг, дадлага, туршлагатай байх
- Органик хими, хүнсний хими болон байгалийн нэгдлийн химийн сургалтын дадлагад ашиглагдах багаж, төхөөрөмж, урвалж бодистой ажиллах чадвартай байх
- Сургалтын технологийн процессийг мэддэг байх, техник хэрэгсэл дээр бүрэн ажилладаг байх
Бүрдүүлэх материал:
- Төрийн албан хаагчийн анкет
- Боловсролын зэргийн дипломын хуулбар
- Иргэний үнэмлэхний хуулбар
- Ажил байдлын тодорхойлолт /өмнө ажиллаж байсан газраас/
Бүртгэл: 2019 оны 2 дугаар сарын 1-15-ны /ажлын өдрүүдэд/ 09.00-12.00 цагт МУИС-ийн хичээлийн 1 дүгээр байрны 204 тоот өрөөнд бүртгэнэ.
Утас: 75754400-1136
МУИС-ийн Захиргаа, хүний нөөцийн газар