АНУ-ын Сэнт Жонсийн их сургуулийн профессорууд МУИС-д зочиллоо

Share Button

МУИС-д 2012 оны 4 дүгээр сарын 2-10-ны хооронд АНУ-ын Нью-Йорк хотын Сэнт Жонсийн их сургуулийн боловсролын факультетын орлогч захирал, профессор Ричард Синатра, мөн тус сургуулийн Бизнес, антрепренёршип сургуулийн профессор Жэй Натан нар МУИС-ийн Захирлын урилгаар зочлоод буцлаа.

Энэ хугацаанд МУИС нь судалгааны их сургууль болж байгаатай холбогдон МУИС-ын төдийгүй Монголын ерөнхий болон дээд боловсролын тогтолцоо, түүнд тулгамдсан асуудлууд, сургалт, судалгааны бодлогын бичиг баримтад оруулах санал зөвлөмж өгснөөс гадна сурган хүмүүжүүлэх, заах арга зүй, багш бэлтгэх талаар судалгаа явууллаа.

Мөн МУИС-ийн удирдлагууд, албаны хүмүүс, багш, оюутнуудтай уулзан боловсролын асуудал, сургалтын хөтөлбөрийн талаар уулзалт, ярилцлагуудыг хийснээс гадна УИХ-ын гишүүн А.Телехан, Боловсролын их сургуулийн захирал Б.Жадамбаа нартай уулзаж Монголын боловсролын өнөөгийн байдлын талаар ярилцсан юм.

Айлчлалын үеэр Байгаль-эх лицей, Шинэ Монгол ахлах сургууль, 113-р дунд сургуулийн багш, сурагчдад ерөнхий боловсролын талаар лекц уншиж мөн мэргэжлийн дидактикийн сургалт, судалгааны төвийн багш нарын дунд их сургуулийн менежментийн талаар семинар зохион байгууллаа.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар