Япон Улсын Акита олон улсын их сургууль 2019-2020 оны намрын улирлын оюутан солилцооны хөтөлбөрийг зарлаж байна

Share Button

Япон Улсын Акита олон улсын их сургууль нь оюутан солилцооны хөтөлбөртөө өөрчлөлт оруулсан бөгөөд хамтын ажиллагаатай сургуулиудаас улирал бүр нэг оюутан сонгон шалгаруулах болсон байна. 2019-2020 оны намрын улирлын оюутан солилцооны хөтөлбөрийг зарлаж байна.

Шаардлага:

  1. МУИС-ийн бакалаврын 2-оос дээш улирал суралцаж байгаа
  2. Голч оноо 2,5 буюу түүнээс дээш
  3. Англи, хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх
  4. Харилцааны соёлтой, нээлттэй, суралцах чин хүсэл эрмэлзлэлтэй байх

Бүрдүүлэх материал:

  • CV (тодорхойлсон загвар байхгүй)
  • Сургуулийн тодорхойлолт
  • Албан ёсны дүнгийн хуулбар
  • Тодорхойлох захиа -1 ш /Recommendation letter/
  • Хэлний мэдлэгийг харуулсан сертификатыг эх хувиар хавсаргах TOEFL iBT -71; TOEFL PBT/ITP-530; ELTS -6.0; TOEIC-785;
  • Санхүүгийн баталгаа /Англи хэлээр орчуулах, солилцооны оюутан нэг семестрт 600,000 иены санхүүгийн эх үүсвэртэй байхыг шаардана. 2 семестр суралцах бол 1,200,000 иен баталгаа гаргана/

Тэтгэлэг: Сургалтын төлбөрөөс чөлөөлнө.

Хамрагдах оюутны тоо: 3 оюутан

Хүсэлт хүлээн авах эцсийн хугацаа:  2019 оны 2 дугаар сарын 19-22-ны өдрийн 17:00 цаг. Хүсэлт гаргагч нь өөрийн бүрдүүлсэн материалыг МУИС-ийн хичээлийн II байр 216 тоот Оюутан, төгсөгчийн хэлтэст өөрийн биеэр авчирч өгөх ба өөрийн материалыг нэг багц PDF файл болгон studentaffairs@num.edu.mn хаягаар илгээнэ.

(МУИС-ийн Оюутан төгсөгчийн хэлтэс бичиг баримтыг хүлээн авсны дараагаар 2018 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн дотор МУИС-иас шалгарсан оюутнуудаа Акита Олон Улсын их сургуулийн Оюутан солилцооны хөтөлбөрт нэр дэвшүүлэх бөгөөд эдгээр оюутнууд нь онлайн өргөдөл, бусад нэмэлт баримтыг Акита Олон Улсын Их Сургуулиас шаардсаны дагуу дахин бүрдүүлэн илгээхийг анхаарна уу.)

Дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоос үзнэ үү:

ОЮУТАН, ТӨГСӨГЧИЙН ХЭЛТЭС

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар