МУИС-ийн Байгаль-эх лицей ахлах сургууль, Экологийн боловсролын төвд ЦЭЦЭГЧИН шалгаруулж авна

Share Button

МУИС-ИЙН ХАРЬЯА БАЙГАЛЬ-ЭХ ЛИЦЕЙ АХЛАХ СУРГУУЛЬ, ЭКОЛОГИЙН БОЛОВСРОЛЫН ТӨВИЙН ЦЭЦЭГЧНИЙ АЖЛЫН БАЙРАНД ТАВИГДАХ ШААРДЛАГА

Ажлын байрны нэр: Экологийн боловсролын төвийн цэцэгчин

Ажлын байрны зорилго: ЭБТ-ийн цэцгийн хүлэмжинд өдөр тутмын арчилгаа хийх, тасалгааны ургамал тарьж үржүүлэх

Ажлын байрны үндсэн үүрэг зорилт:

  1. Цэцгийн хүлэмжинд өдөр тутмын арчилгаа хийх
  2. Тасалгааны ургамлын нэр төрлийг олшруулах, худалдан борлуулах
  3. Хүлэмжинд түшиглэсэн үйл ажиллагаа, сургалт дадлагын ажил явуулах нөхцөл бүрдүүлэх
  4. Иргэдэд зөвлөгөө өгөх, танилцуулга хийх, сургалт хөтлөн явуулах

Боловсрол: Дээд

Мэргэжил: Биологич (ургамал судлаач), агрономич

Тусгай шаардлага: Зуны улиралд хэт халуун нөхцөлд олон цаг ажиллах, амралтын өдрүүдээр болон илүү цагаар ажиллах, эд хөрөнгө хариуцах

Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн анкет
  • Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын нотариатаар баталгаажуулсан хуулбар
  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • Ажил байдлын тодорхойлолт
  • Цээж зураг (сүүлийн 6 сард авхуулсан 3х4 хэмжээтэй)

Бүртгэл: 2019 оны 2 дугаар 20-ний өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 1-ний өдрийг дуустал МУИС-ийн хичээлийн 1 дүгээр байрны 210 тоотод явагдана.

Захиргаа, хүний нөөцийн газар

Утас:  75754400-1132

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар