МУИС-ИЙН ЕРӨНХИЙ БОЛОН МЭРГЭЖЛИЙН СУУРЬ ХИЧЭЭЛИЙН СУРАХ БИЧИГ ЗОХИОХ, ОРЧУУЛАХ ТӨСӨЛ ШАЛГАРУУЛНА

Share Button

МУИС-ийн бакалаврын хөтөлбөрийн ерөнхий суурь болон мэргэжлийн суурь хичээл судалж буй оюутны сургалтад зориулсан, дэлхийн шилдэг их, дээд сургуулиудын сурах бичигт тавих шаардлагыг хангасан, Монгол хэлээр туурвисан/орчуулсан сурах бичгийн сан бүрдүүлэхэд чиглэгдэнэ.

Сурах бичигт тавигдах нийтлэг шаардлага

Сурах бичиг нь дараах шаардлагыг хангасан байна.

  1. МУИС-ийн Ерөнхий болон мэргэжлийн суурь хичээлээр судлах боломжтой, дээд боловсролын ерөнхий суурь, мэргэжлийн суурь мэдлэг, ур чадварыг бүрэн өгч чадахуйц, холбогдох хичээл, мэргэжлийн онцлогийг тусгасан,
  2. Боловсролын стандарт, сургалтын бодлогын шаардлагад нийцсэн, МУИС-ийн Хөтөлбөрийн ерөнхий хорооноос баталсан хичээл, хөтөлбөрийн хүрээнд судлах боломжтой,
  3. МУИС-ийн холбогдох тэнхимийн хөтөлбөрийн дэд хороодоор хэлэлцүүлж дэмжигдсэн байна,
  4. Орчуулгын сурах бичиг нь БСШУЯамнаас баталсан жагсаатанд орсон дэлхийн тэргүүлэх 100 их сургуульд ашигладаг, 3-аас доошгүй удаа дахин хэвлэгдсэн, тухайн хичээлийн хөтөлбөрт тусгагдсан байна,
  5. Сурах бичиг нь 30-50 хэвлэлийн хуудастай байна,
  6. Сурах бичгийн зохиогчийн эрхийг МУИС эзэмших нөхцлийг хүлээн зөвшөөрөх баг байна. МУИС Пресс төвтэй гэрээ байгуулна,
  7. Сурах бичгийн зохиогчийн/орчуулагчийн баг  10 хүртэл гишүүдтэй байна.

Зохиогчийн баг нийт төсөвтөө зохиогчийн шагнал/орчуулгын эрхийн төлбөр, орчуулагчийн хөлс, ерөнхий редакторын хөлс/орчуулгын редакторын хөлс, фото зургийн эрх, зураг зуруулах хөлс зэрэг зардлыг  тусгаж тооцсон байна.

Төслийн үр дүн:

  • Сурах бичиг эх бэлтгэлд шилжүүлэхэд бэлэн болсон байна.
  • Сурах бичгийг хөтөлбөрийн хороогоор хэлэлцүүлж батлуулна.

Төслийн санал хүлээн авах газар: МУИС Пресс төв /Гадаад оюутны IV байр, 2 давхарт/

Хүлээн авах хугацаа: 2019 оны 2 дугаар сарын 21-ний өдрөөс 3 дугаар сарын 13-ны өдрийн 17:00 цаг хүртэл

Холбоо барих утас: 77307730-1191, 1190

И-мэйл хаяг: numpresspublishing@gmail.com

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар