МУИС-ийн Багшийн хөгжил, цахим сургалтын төвийн 2018-2019 оны хичээлийн жилийн Хаврын улирлын FACULTY WRITING RETREATS хөтөлбөрт урьж байна

Share Button

ЗОРИЛГО: Багш нар судалгааны ажлаа эхлэн бичих, үргэлжлүүлэх, дуусгахад төвлөрөн суух таатай орчин, нөхцөлийг бүрдүүлж, тэдний эрдэм шинжилгээ, судалгааны бодит үр дүнг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой.

ХАМРАХ ХҮРЭЭ: Судалгааны өгүүлэл бичих, хурлын илтгэл бэлтгэх, ном, сурах бичиг дээр ажиллах, диссертаци бичих, судалгааны грантын төсөл бичих зэрэг эрдмийн ажлаа ахиулах хүсэлтэй МУИС-ийн багш нарт нээлттэй. Сонирхсон багш Энд дарж бүртгүүлнэ үү.

ХӨТӨЛБӨРИЙН ҮР ДҮН: Уг хөтөлбөрт хамрагдсан багш нар хийж гүйцэтгэсэн эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүнгээ төлөвлөсөн хугацаандаа хэвлүүлэх буюу судалгааны хурал, хэлэлцүүлэгт танилцуулна.

ХУГАЦАА: Уг хөтөлбөрийг 2019 оны 3 дугаар сарын сарын 1-ээс 5 дугаар сарын 10-ыг дуустал долоо хоногийн Баасан гараг бүр 09.00-17.00 цагт МУИС-ийн Төв номын сангийн 204 тоот өрөөнд нийт 10 удаа зохион байгуулна.

УРЬДЧИЛСАН ХӨТӨЛБӨР[1]

9:00-9:30                     Бүртгэл, хөтөлбөрийн танилцуулга

9:30-11:30                   Багш нар судалгааны ажлаа бичих

11:30-12:00                 Завсарлага/хэлэлцүүлэг (Aкадемик бичлэгт тулгамддаг асуудлыг шийдвэрлэх алхмуудын талаар туршлага солилцох)

12:00-14:00                 Багш нар судалгааны ажлаа бичих

14:00-14:30                 Завсарлага

14:30-16:30                 Багш нар судалгааны ажлаа бичих

16:30-17:00                 Өдрийн үр дүнг хэлэлцэх

[1] Хөтөлбөрт хамрагдсан багш нарын хэрэгцээ, хүсэлтийг үндэслэн тухайн салбарын мэргэшсэн, туршлагатай профессор, багш Судалгааны арга зүйн чиглэлээр ганцаарчилсан болон хэсгээр зөвлөгөө өгч болно.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар