Монгол Улсын их дээд сургуулиудын судалгаа, инновацийн чадавхийг бэхжүүлэх зорилготой Европын Холбооны санхүүжилттэй “ARROW” (Improvement of Research and Innovation skills in Mongolian Universities) төсөл 2018 оноос эхлэн хэрэгжиж эхэлсэн. Тус төслийн зохицуулагчаар Испанийн Лас Палмас Гран Канарын Их сургууль (ULPGC-University of Las Palmas Gran Canara), төслийн хамтрагч байгууллагаар Польшийн Щециний Их сургууль (University of Szczecin), Словенийн Любляны Их сургууль (University of Ljubljana) мөн Монголын 11 их дээд сургууль (МУИС, МУБИС, АШУҮИС, ХААИС, ХИС, СЭЗИС, УБИС, ЦГМДС, ШМТДС, ХИДС, ХДС) хамтран ажиллаж байна.
Тус төслийн хэрэгжилтийн хүрээнд “Шинжлэх ухааны мэдээллийн сан” сургалтыг 2018.10.01-31-ний хооронд онлайн хэлбэрээр зохион байгуулсан ба төслийн хамтрагч Монголын 11 их, дээд сургууль тус бүрээс нийт 15 багш, судлаач хамрагдсан юм. Иймд энэхүү сургалтын үр дүнг бататгах, бусад багш, докторант судлаачдын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор 2019 оны 2 дугаар сарын 27-ны өдөр МУИС-д сургалтыг амжилттай зохион байгууллаа.
Сургалтаар Ахисан түвшний сургуулийн бодлогын газрын ахлах мэргэжилтэн Б.Нарантуяа “EVERYTHING THAT YOU HAVE TO KNOW ABOUT DATABASES”, ХШУИС-ийн Хэрэглээний математикийн тэнхмийн дэд проф.Б.Барсболд “HOW TO USE DATABASES IN PERSONAL SCIENTIFIC LIFE?”, ШУС, БУС-ын Биологийн тэнхимийн проф.Б.Батжаргал “MEDLINE®/PUBMED® – RESOURCES GUIDE”, Багшийн хөгжил, цахим сургалтын төвийн эрхлэгч дэд проф.С.Батцэцэг “HOW TO ADD A JOURNAL TO THE INTERNATIONAL DATABASES?” сэдвийн хүрээнд тус тус сургалт хийж, оролцогчдын сонирсон асуултаар ярилцлага өрнүүллээ. Сургалтын үндсэн материалуудтай дараах холбоосоор https://drive.google.com/drive/folders/1l9tlgtDpf74KvF8jhxIAepQp2dZKAoVd?usp=sharing дэлгэрэнгүй танилцах боломжтой. (Жич: Тус материалыг ашиглахдаа ЕХ-ны санхүүжилттэй “Arrow” (Improvement of Research and Innovation skills in Mongolian Universities) төслийн нэрийг заавал эш татаж дурдах, дээрх логог хэрэглэх шаардлагатайг анхаарна уу! )
Мөн Инноваци технологи дамжуулах төвийн ахлах мэргэжилтэн Др.Д.Лхагвасүрэн тус төслийн товч танилцуулга хийсэн ба 2019 онд зохион байгуулагдах “Training course on Scientific English”, “Training course on Applied statistics”, “Workshop on Writing a project proposal for EU funds”, “Patents”, “Plagiarism” зэрэг онлайн хэлбэрээр болон танхимд зохион байгуулагдах сургалтуудын талаар мэдээлэл өглөө.
Холбоо барих: Инноваци, технологи дамжуулах төв
Утас 77307730 (1141), tto@num.edu.mn