2019 оны 3 дугаар сарын 9-ний өдөр БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг МУИС-ийн номын сангийн уншлагын танхимууд, музей, зарим лабораториудын үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэрээ МУИС-ийн музейд байрлах хүндэтгэлийн дэвтэрт МУИС-ийн номын сангийн үйл ажиллагаанд сэтгэл хангалуун байгаа тухай сэтгэгдлээ үлдээн номын сангийн хамт олонд улам их амжилтыг хүссэн юм.