“Номоо солилцъё” бичил номын сангийн нээлтэд урьж байна

Share Button

Танд уншаад дууссан ном байгаа юу? Хэрэв тийм бол та “Номоо солилцъё” бичил номын санд өөрийн уншсан нэг номоо байршуулаад, өөрт хэрэгтэй, өмнө нь уншиж байгаагүй өөр нэг номоор солих боломжтой юм.

JCI Гранд салбар байгууллагын нийгэмд хандсан урт хугацааны “Номоо солилцъё” бичил номын сангийн төсөл нь НИТХ, НЗДТГ, Нийслэлийн Соёл, урлагийн газар, Нийслэлийн Боловсролын газар, Д.Нацагдоржийн нэрэмжит хотын төв номын сан зэрэг байгууллагуудтай хамтран НИТХ-ын Нийгмийн хөгжлийн хорооноос хэрэгжүүлж буй “Уншлагыг дэмжих 2021” хөтөлбөр болон Нэгдсэн Үндэстний Байгууллагын Тогтвортой хөгжлийн #4 Чанартай боловсролыг дэмжих зорилгын хүрээнд хэрэгжүүлж байгаа төсөл юм.

Төслийн хүрээнд “Номоо солилцъё” бичил номын тавиурыг тодорхой цэгүүдэд байршуулж байгаа бөгөөд иргэдийн ном унших дадал зуршлыг нэмэгдүүлэх, уншсан номoo бусдад түгээх, нийтээрээ номонд хайртай байх, үнэнч шударга байх зан төлөвийг суулгах зэрэг тал бүрийн эерэг хандлага, давуу тал бий болгох ач холбогдолтой юм.

Уг төслийг МУИС дэмжин, хамтран ажиллаж байгаа бөгөөд 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдөр дараах хуваарийн дагуу МУИС-ийн хичээлийн байр, номын санд нээлтийн үйл ажиллагааг зохион байгуулах тул багш, ажилтан, оюутан та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

“Номоо солилцъё” бичил номын сангийн нээлтийн үйл ажиллагааны хуваарь

Цаг Хаана
12:00-12:20 Номын сан Номын сан, 1-р давхар, Ховор номын уншлагын танхим 101 тоот
12:30-12:50 Шинжлэх ухааны сургууль Хичээлийн II байр, 2-р давхар
13:00-13:20 Хууль зүйн сургууль Хичээлийн III-Б байр, 3-р давхар
13:30-13:50 Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургууль Хичээлийн III-А байр, 2-р давхар
14:00-14:20 Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль Хичээлийн V байр, 2-р давхар
14:30-15:00 Бизнесийн сургууль Хичээлийн IV байр, 2-р давхар

Жич: Та ном авч ирэхээ мартуузай!