МУИС-ийн Мэдээллийн технологийн газарт дараах ажлын байруудад ажилтан шалгаруулж авна

Share Button
Ажлын байрны нэр Тусгай шаардлага Ерөнхий шаардлага

Өгөгдлийн шинжээч

  • Програм хангамж, мэдээллийн технологийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Мэдээллийн системийн хөгжүүлэлтэд оролцож байсан, өгөгдлийн сангийн зохиомж, өгөгдлийн шинжээчийн ахисан түвшний мэдлэгтэй
  • Өгөгдлийн бүрдэл хэсгүүдэд шинжилгээ хийж дүгнэлт хийх, олон төрлийн эх үүсвэрээс тайлан мэдээ нэгтгэж гаргах чадвартай
  • Статистик мэдээ боловсруулах талаар төсөл, судалгааны ажилд оролцож байсан туршлагатай бол давуу тал болно
  • Их хэмжээний өгөгдөл, өгөгдөл олборлолтын чиглэлээр судалгааны ажил хийх сонирхолтой
  • T-SQL, Excel, Tableau, Power BI, Qlick Veiw програм хангамжийн хэрэгслүүд дээр ажиллах чадвартай бол давуу тал болно
 

 

 

 

  • Харилцааны соёл, ёс зүйтэй
  • Хариуцлагатай, хувийн зохион байгуулалт сайтай
  • Англи хэлний зохих мэдлэгтэй
  • Багаар ажиллах чадвартай
  • Цагийг үр бүтээлтэй ашигладаг
  • Найрсаг, санаачлагатай, бүтээлч, бие даан суралцах чадвартай

 

 

Вэб хариуцсан мэргэжилтэн
  • Програм хангамж, мэдээллийн технологийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Цахим хуудас болон мобайль апликейшн хөгжүүлэх, вэб серверийн хэвийн үйл ажиллагааг хангаж ажиллах чадвартай
  • Мэдээллийн системийн хөгжүүлэлтэнд оролцож байсан, өгөгдлийн сангийн зохиомж, өгөгдлийн сангийн мэдлэгтэй
  • Linux, өгөгдлийн сангийн програмчлал, php, html, css, js web-ийн орчинд ажиллах чадвартай
  • Цахим хуудасны хөгжүүлэлт, цахим хуудасны технологийн туршлагатай
Мэдээллийн системийн хөгжүүлэгч
  • Програм хангамж, мэдээллийн технологийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Мэдээллийн системийн хөгжүүлэлтэд оролцож байсан, өгөгдлийн сангийн зохиомж, өгөгдлийн сангийн мэдлэгтэй
  • Компьютерийн инженер, програм хангамж, систем хөгжүүлэгчээр ажиллах  чадвартай
  • Өгөгдлийн сангийн програмчлал MSSQL сервер, Java script, Dot net, web хөгжүүлэх чадвартай

Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн зураг бүхий анкет
  • Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын хуулбар
  • Иргэний үнэмлэхний хуулбар

Материал хүлээн авах хугацаа:

2019 оны 3 дугаар сарын 12-19-ний /ажлын өдрүүдэд/ 09.00-12.00 цаг хүртэл МУИС-ийн хичээлийн 1 дүгээр байрны 204 тоот өрөөнд материалыг хүлээн авна.

Утас: 75754400-1136

МУИС-ийн Захиргаа, хүний нөөцийн газар