Газарзүйн зургийг хэн сайн мэдэх вэ? танин мэдэхүйн VI тэмцээн болно

Share Button

ХАМРАХ ХҮРЭЭ, ЗОРИЛГО: ЕБС-ийн дунд, ахлах ангийн суралцагчид болон газарзүйн багш нарын дунд зохиогдох бөгөөд газарзүйн зургийн мэдлэгийг сорих, сайжруулах, улсын төрөлжсөн  газарзүйн олимпиадын бэлтгэлийг хангах, элсэлтийн шалгалтад бэлтгэх ажлыг эрчимжүүлэх зорилготой.

ЗОХИОН БАЙГУУЛАГЧ:  МУИС-ийн харьяа “Байгаль-Эх” лицей ахлах сургууль

ТЭМЦЭЭНИЙ АНГИЛАЛ: Сурагчийн VII-IX анги, X-XII анги, Багш (Газарзүй, Газарзүй-Байгаль шинжлэлийн багш мэргэжлээр суралцаж буй оюутан, төгсөгч нар оролцож болно) ангилалаар өрсөлдөнө.

  1. Багш нарын ангилалд оролцогч бүр 10000 төгрөгийн хураамжтай.
  2. Сурагчдын ангилалд хураамжгүй бөгөөд нэг сургуулиас ангилал тус бүрт 10 хүртэлх сурагч оролцох боломжтой.

БҮРТГЭЛ: 2019 оны 3 дугаар сарын 18-28-ны өдрийн 10.00–18.00 цагт “Байгаль-Эх” лицей ахлах сургуулийн 101 тоотод ирж бүртгүүлнэ. Холбоо барих утас: 99981193

  • Багш нарын ангилалд бүртгүүлэхдээ ажлын үнэмлэх /оюутны үнэмлэх/ эсвэл иргэний үнэмлэхийн хуулбарыг 1 хувь цээж зураг, хураамжийн хамт өгч, мандат авна.
  • Суралцагчид бүртгүүлэхээр ирэхдээ сургуулийн тодорхойлолт /суралцагчийн үнэмлэх/, 1 хувь цээж зургийн хамт өгч, мандат авна.
  • Хэрэв тэмцээнд мандатгүй /цээж зураггүй/ ирэх, цагаасаа хоцрох тохиолдолд тэмцээнд оролцуулахгүй болно.

ТЭМЦЭЭНИЙ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ: Танин мэдэхүйн тэмцээн суралцагчдын ангилалд 2 үе шаттай болно. Эхний үед тест, нөхөх даалгаварт хариулж онооны дарааллаар эхний 12 суралцагч шалгарч II шатанд өрсөлдөх эрх авна. Тэмцээний II шатанд зөвхөн газарзүйн зурагтай холбоотой дасгал, дадлага ажлуудыг гүйцэтгэнэ.

  • Багш нарын ангилалд I үе шаттай бөгөөд газарзүйн зураг дээр тодорхой дасгал, даалгавруудыг гүйцэтгэж дүнгээ гаргана.

ХУГАЦАА: Танин мэдэхүйн тэмцээн 2019 оны 3 дугаар сарын 30-ны Бямба гарагт 09:30 цагаас МУИС-ийн номын санд эхэлнэ.

ТЭМЦЭЭНИЙ ШАГНАЛ: Ангилал тус бүрт I-III болон тусгай байр эзлүүлж дурсамж, медаль, дурсгалын зүйлээр урамшуулна. /Ивээн тэтгэгчийн шагналтай/

ЖИЧ: VII-IX ангийн суралцагчдын ангилалд шагналт байрт шалгарсан 9-р ангийн суралцагчдыг МУИС-ийн БЭЛАС-д газарзүйн хичээлээр элсэлтийн шалгалтгүй орох, эхний жилд сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлэх эрхийн бичгээр шагнана.

  • Тэмцээнд оролцогчид балын харандаатай ирэхийг анхаарна уу!
  • Амжилттай оролцсон багш, суралцагчдад батламж олгоно.

ГАЗАРЗҮЙН  ЗУРГИЙГ  ХЭН САЙН МЭДЭХ ВЭ? ТАНИН МЭДЭХҮЙН VI ТЭМЦЭЭНИЙ ХӨТӨЛБӨР

3 дугаар сарын 30 Бямба

09:00 – 09:30                        Оролцогчдын бүртгэл /МУИС-ийн номын сангийн 2 давхарт/

09:30 – 10:00                        Тэмцээний нээлт /МУИС-ийн номын сангийн 303 тоот/

10:00 – 11:00                        Сурагчдын тэмцээний I шат /МУИС-ийн номын сангийн 202, 203 тоот/

11:00 – 11:20                        Завсарлага (шинэ номын үзэсгэлэнтэй танилцах) /МУИС-ийн номын сангийн 2 давхарт/

10:00 – 12:00                        Багш нарын тэмцээн /МУИС-ийн номын сангийн 302 тоот/

11:20 – 12:00                        Мэргэжил сурталчлах /МУИС-ийн номын сангийн 303/

12:00 – 13:00                        Завсарлага (ивээн тэтгэгч байгууллагын үзэсгэлэн худалдаа) /2 давхарт/

13:00 – 13:40                        Сурагчдын тэмцээний I шатны дүнг мэдээллэх /303 тоот/

13:40 – 15:00                        Сурагчдын тэмцээний II шат /302 тоот/

15:00 – 16:00                        Тусгай хөтөлбөр /Газарзүйн зурагт ажиллах чадварыг сорих 302 тоот/

16:00 – 16:50                        Шагнал гардуулах, тэмцээний хаалтын үйл ажиллагаа /МУИС-ийн номын сангийн 303 тоот/

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар