МУИС-ийн Байгаль-Эх лицей ахлах сургууль, Экологийн боловсролын төвийн (БЭЛАС, ЭБТ) дэргэдэх экологийн боловсролын амьд орчин болсон цэцэрлэгт хүрээлэнг түшиглэн МУИС-ийн гавьяат багш нарын нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн бий болгож гавьяат багш нараа санан дурсаж, бахархах сэтгэгдэл төрүүлэх улмаар хүүхэд залуучууд, олон нийт байгалийн олон янз байдлыг танин мэдэж, зүй зохистой харьцах, амьдрах орчноо тэтгэн сайжруулж, түүнээс гоо сайхны мэдрэмж авах үлгэр жишээ болохуйц иж бүрэн цогцолбор болгох зорилготой төслийг Тус сургуулийн 70 жилийн ойг угтаж хийх ажлын хүрээнд санаачлан Та бүхэнд хүргүүлж байна.
Төсөлтэй танилцаж, саналаа 2011 оны 6 дугаар сарын 20-ны дотор өгнө үү. Төслийн санхүүжилтийг сургууль тус бүрээс хувь нийлүүлэн гаргахаар төлөвлөж байгаа болно.
Дэлгэрэнгүйг энд дарж харна уу
Санал хүлээн авах э-шуудан хаяг: lkhagva50@yahoo.com
Buyankhishig Khayanaa@yahoo.com
МУИС-ийн Байгаль-Эх лицей ахлах сургууль, Экологийн боловсролын төв
МУИС-ийн ахмадын зөвлөл