МУИС-ийн Хамтын ажиллагааны хэлтэст туслах ажилтан /түр/ шалгаруулж авна

Share Button

МУИС-ийн Хамтын ажиллагааны хэлтэст туслах ажилтан /түр/ шалгаруулж авна.

МУИС-ийн магистрант, докторантыг туслахаар ажиллуулах журмын дагуу Хамтын ажиллагааны хэлтэст туслах ажилтан /түр/ шалгаруулж ажиллуулна.

Ажлын байранд тавигдах шаардлага:

  • МУИС-ийн магистрант, докторант байх;
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх; /нэмэлт гадаад хэлний мэдлэгтэй бол давуу тал болно./
  • Их, дээд сургууль, судалгааны байгууллагад ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно.
  • Бичиг хэрэг, архивын стандартын шаардлага хангасан баримт бичиг боловсруулах чадвартай байх;
  • Хариуцлагатай, хувийн зохион байгуулалт сайтай, харилцааны өндөр соёлтой, ёс зүйн хэм хэмжээг мөрдөх чадвартай байх;
  • Бүтээлч, санаачлагатай, ачаалал даах, багаар ажиллах чадвартай байх;
  • Компьютерийн өргөн хэрэглээний програмууд, интернетийн орчинд ажиллах чадвартай байх;

Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн анкет
  • Боловсролын зэргийн диплом, бусад мэргэжлийн үнэмлэх, сертификатын хуулбар
  • МУИС-д магистрант, докторантаар суралцаж байгаа тухай тодорхойлолт
  • Иргэний үнэмлэхийн хуулбар

Бүртгэл: 2019 оны 3 дугаар сарын 14-29-ний өдрийн 17.00 цаг хүртэл  МУИС-ийн хичээлийн 1-р байрны 204 тоот өрөөнд бүртгэнэ.

Утас: 75754400-1136

МУИС-ийн Захиргаа, хүний нөөцийн газар