“Торгоны замын их сургуулиудын сүлжээ” байгууллагын Эссэ болон Гэрэл зургийн уралдаанд оролцохыг урьж байна

Share Button

Монгол Улсын Их Сургуулийн Удирдах зөвлөлийн гишүүнчлэлтэй “Торгоны замын их сургуулиудын сүлжээ” (SUN) байгууллагаас гишүүн сургуулиудынхаа оюутнуудын дунд Эссе (Writing Contest of SUN-WRICOS) болон Фото зургийн уралдаан (Photo Contest of SUN (PHOCOS)-ыг уламжлал болгон 3 дахь жилдээ зохион байгуулж байна. Энэ жилийн тэмцээнд оролцогчдын материалыг хүлээн авах эцсийн хугацаа:

–       Эссе бичих: 2019 оны 5 дугаар сарын 15
–       Фото зураг:  2019 оны 6 дугаар сарын 30

Шалгаруулах хугацаа:

Фото зураг:  2019 оны 7 дугаар сарын 15

Татах (DOCX, 20KB)

 

Татах (DOCX, 21KB)

Тэмцээнд оролцохдоо www.sun-silkroadia.org хуудаснаас өргөдөл татан авч бөглөөд хэрэв эссе бичлэгийн уралдаанд оролцох бол sunofficialwricos@gmail.com хаяг руу, зургийн уралдаанд оролцох бол sunofficialphocos@gmail.com хаяг руу өөрийн бүтээлийн хамт илгээнэ.

Тэмцээн тус бүрийн ялагчид нь 2019 оны 9 дүгээр сарын 18-21-ний өдрүүдэд Казахстан улсын Алма-Ата хотод болох тус байгууллагын 5 дахь удаагийн их чуулганы бүх үйл ажиллагаанд оролцож, тус чуулганы хаалтын хүндэтгэлийн арга хэмжээний үеэр шагналаа гардан авах юм. Тэргүүн байр эзэлсэн оюутнуудын уг арга хэмжээнд оролцох бүх зардлыг “Торгоны замын их сургуулиудын сүлжээ” байгууллага хариуцах болно. Бусад шалгарсан оролцогчдод онгоцны тийзнээс бусад дэмжлэг үзүүлнэ.

Дэлгэрэнгүй мэдээллийг хавсралт танилцуулга, WRICOS (http://www.sun-silkroadia.org/eng/news/02.php?admin_mode=read&no=172&make=&search=&page=1), PHOCOS (http://www.sun-silkroadia.org/eng/news/02.php?admin_mode=read&no=88&make=&search=&page=1) хуудаснаас, тус байгууллагын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг www.sun-silkroadia.org хуудаснаас авна уу.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар