Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор дадлага сургуулилт хийлээ

Share Button

МУИС-ийн хичээлийн бүх байрууд Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 339, 340 дүгээр тогтоолоор батлагдсан “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”, “Гамшгийн үеийн дайчилгаа, нүүлгэн шилжүүлэх журам”-ын дагуу 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 16:00 цагт гамшгийн аюулыг зарлан мэдээлэх дохиогоор дадлага сургуулийг зохион байгууллаа.

Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн эхний дохио дуугарах үед “Нуугд-Суу-Хүлээ” зарчмын дагуу аюулгүй байдлыг сахин, МУИС-ийн бүх хичээлийн болон дотуур байр, Номын сан, Монгол-Япон төв доторх хөдөлгөөнийг хязгаарлаж хоёр дахь дохио дуугарах үед “Гүйхгүй-Ярихгүй-Түлхэхгүй-Эргэж буцахгүй” зарчмыг баримтлан толгойгоо хамгаалах /цүнх, хавтгай хатуу зүйлс дээрээ барих/ зүйл барин, баруун гарын дүрэм баримтлан байрнаас аюулгүй цэгт цугларч Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллахын ач холбогдлын тухай товч мэдээлэл өгснөөр энэ удаагийн дадлага сургуулилт амжилттай болсон юм.

Хичээлийн байрууд /I, II, III, IV, V байр/

  

  

Дотуур байрууд /I, II, III, IV, V байр/

 

 

 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар