Нийтийн удирдлагын долоо хоног арга хэмжээний нээлтийн ажиллагаа

Share Button

МУИС-ийн ОУХНУС-ийн Нийтийн Удирдлагын тэнхим “Нийтийн Удирдлагын долоо хоног” арга хэмжээг 3 сарын 25-аас 29 өдрүүдэд зохион байгуулж байна.  Энэхүү үйл ажиллагааны нээлтийг 3 дугаар сарын 25-ны өдрийн 09:10 цагт МУИС-ийн хичээлийн V байранд ОУХНУС-ийн Нийтийн удирдлагын тэнхимийн эрхлэгч Проф. Др. Н. Бурмаа нээн, долоо хоногийн арга хэмжээнд амжилт хүслээ. Нээлтийн үйл ажиллагаанд Төрийн удирдлагын хөтөлбөрийн зочин профессорууд, багш нар, Мини Парламент клубын гишүүд болон ОУХНУС-ийн оюутнууд оролцов.

Та бүхнийг “Нийтийн удирдлагын долоо хоног” арга хэмжээнд өргөнөөр оролцохыг урьж байна.

Нийтийн Удирдлагын Тэнхим