МУИС-ийн ОУХНУС-ийн Нийтийн Удирдлагын тэнхим “Нийтийн Удирдлагын долоо хоног” арга хэмжээг 2019 оны 3 дугаар сарын 25-29-ний өдрүүдэд зохион байгуулж байна. Тус арга хэмжээний хүрээнд “Иргэн төвтэй төрийн үйлчилгээ” мэргэжлийн зөвлөгөөн МУИС-ийн I байрны дугуй зааланд 3 дугаар сарын 27-ны өдрийн 09.00-13.00 цагт зохион байгуулагдана.
Тус зөвлөгөөнийг МУ-ын Төрийн Албаны Зөвлөл, Германы олон улсын хамтын ажиллагааны байгууллага (GIZ), Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачлага хөтөлбөр (ЭТИС), ХБНГУ-ын Шпайрын төрийн удирдлагын их сургууль, Орон нутгийн тогтвортой хөгжлийн институт, ХСИС-ийн Хууль сахиулахын удирдлагын академи, МУИС-ийн ОУХНУС хамтран зохион байгуулж байгаагаараа онцлогтой юм.
Зөвлөгөөнд МУ-ын Төрийн Албаны Зөвлөлийн гишүүн Др. С.Цэдэндамба, ХБНГУ-ын Шпайрын төрийн удирдлагын их сургуулийн захирал Проф. Др.Холгер Мюленкамп, ХБНГУ-ын Шпайрын төрийн удирдлагын их сургуулийн Проф. Др. Андреас Кнорр нар уригдан оролцож байна.
Зөвлөгөөнд хэлэлцүүлэх илтгэлүүд:
- “Монгол Улсын төрийн албаны шинэчлэл” МУ-ын Төрийн Албаны Зөвлөлийн гишүүн /Др. С. Цэдэндамба/
Үндсэн илтгэл:
- “Төрийн байгууллагын гүйцэтгэл-цалин, давуу болон сул талууд” ХБНГУ-ын Шпайрын төрийн удирдлагын их сургуулийн захирал Проф. Др. Холгер Мюленкамп
- “Цахим засгийн хэрэгжилт: Герман болон зарим Европын Холбооны улс орнууд” ХБНГУ-ын Шпайрын төрийн удирдлагын их сургуулийн Проф. Др. Андреас Кнорр
- “Төр хувийн хэвшлийн түншлэл” ОУХНУС-ийн Нийтийн удирдлагын тэнхимийн багш Др. Г. Баасанжав
- “Төрийн албаны тухай хуулинд тусгагдсан мэргэшүүлэх багц сургалтын асуудал” ХСИС-ийн Хууль сахиулахын удирдлагын академийн цагдаагийн дэд хурандаа Проф. Др.Г. Базарваань нар илтгэнэ.
Тус зөвлөгөөнд МУ-ын Төрийн Албаны Зөвлөл, Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба, Санхүүгийн зохицуулах хороо, Баянзүрх дүүрэг, Чингэлтэй дүүрэг, Сонгинохайрхан дүүрэг, Сэлэнгэ аймаг, Баянхонгор аймаг, Увс аймаг, Өмнөговь аймаг, Дорнод аймаг, Германы олон улсын хамтын ажиллагааны байгууллага (GIZ), Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачлага хөтөлбөр, ХБНГУ-ын Шпайрын төрийн удирдлагын их сургууль, Хууль сахиулахын их сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургууль, Шинжлэх ухаан технологийн их сургууль, Этүгэн их сургууль болон МУИС-ийн эрдэмтэн багш нар, ахисан болон бакалаврын түвшний оюутнуудын төлөөлөл оролцож байна.
Нийтийн Удирдлагын Тэнхим