ОЮУТНЫ УЛСЫН БИОЛОГИЙН II ОЛИМПИАД БОЛЛОО

Share Button

МУИС-ийн 70 жилийн ойн болон Байгаль Орчин Аялал Жуулчлалын Яамнаас зохион байгуулж буй Байгаль хамгаалах хаврын сарын аяны хүрээнд “Ногоон бодлого + Ногоон боловсон хүчин=Байгаль Ээлтэй Хөгжил” уриан дор Оюутны Улсын Биологийн II олимпиадыг  МУИС-ийн Экологийн Боловсролын Төв-Байгаль-Эх лицей сургууль дээр 4 сарын 28-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

Уг олимпиадад Биологийн шинжлэх ухааны чиглэлээр Монгол улсад мэргэжилтэн бэлтгэдэг их дээд сургуулиудын оюутан залуус төдийгүй ЕБС-ийн ахлах ангийн сурагчидыг хамарч нийт 250 гаруй шилдэг оюутан залуусыг хамарсан юм.

Их дээд сургуулиудын оюутан залуусын Биологийн хичээлийн онолын мэдлэг чадварыг сорих, дээшлүүлэх, хоорондоо туршлага солилцох, хүсэл сонирхлыг нэгэн зүгт хандуулахад зорилготой уг олимпиадыг “Экологи-Эрдэм” клуб II дахь удаагаа санаачлан зохион байгуулсан бөгөөд  Байгаль Орчин Аялал Жуулчлалын Яам, “Хөгжлийн төлөө хамтдаа” уриатай Уул уурхайн Монполимет ХХК дэмжигч байгууллагаар ажиллаж, МУИС-ийн Биологи, Биотехнологийн сургууль, Экологийн Боловсролын төв “Байгаль Эх” лицей сургууль хамтран зохион байгуулсан юм.

Олимпиадын хаалтын үйл ажиллагаанд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Байгаль Орчин Аялал жуулчлалын сайд Д.Цогтбаатар, МУИС-ийн ББТС-ийн захирал Н.Батхүү, Экологийн Боловсролын төв “Байгаль Эх” лицей сургуулийн захирал Ц.Батчулуун нарын зочид оролцож оюутнуудад шагналыг гардуулсан юм. Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Байгаль Орчин Аялал жуулчлалын сайд Д.Цогтбаатар өөрийн биеэр хүрэлцэн ирж оюутнуудад мэндчилгээ дэвшүүлж хичээл сурлагын өндөр амжилт хүсэн ерөөсөн юм.

Олимпиад зохион байгуулах ажилд гүн туслалцаа үзүүлсэн БОАЖЯам, МУИС-ийн захиргаа, ББС-ийн захиргаа, Экологийн Боловсролын Төв-Байгаль-Эх лицей сургууль ивээн тэтгэгч Монполимет ХХК нарт гүн талархалаа илэрхийлж байна.Олимпиадад Байгалийн ухааны чиглэлээр суралцдаг их дээд сургуулийн оюутнууд  2 ангилалд ганцаарчилсан байдлаар оролцож өрсөлдсөн юм.

I-II курсын ангилалд:

ЭМШУИС-ийн АУС-ийн Д.Идэрчимэг I байр эзэлж Алтан медаль, Өргөмжлөл, 200.000 төгрөг

МУИС-ийн ББС-ийн Ц.Мөнхзул II байр эзэлж Мөнгөн медаль, Өргөмжлөл, 160.000 төгрөг

Шинэ-Монгол ахлах сургууль 11-р ангийн Э.Пүрэвсүрэн III байр эзэлж Хүрэл медаль, Өргөмжлөл, 120.000 төгрөг

МУИС-ийн ББС-ийн М.Хонгорзул тусгай байр эзэлж Өргөмжлөл, 80.000 төгрөг

ЭМШУИС-ийн АУС-ийн А.Анурад тусгай байр эзэлж Өргөмжлөл, 80.000 төгрөг

III-IV курсын ангилалд:

МУИС-ийн ББС-ийн Ц.Марал I байр эзэлж Алтан медаль, Өргөмжлөл, 200.000 төгрөг

ЭМШУИС-ийн БиоАС-ийн Д.Чинзориг II байр эзэлж Мөнгөн медаль, Өргөмжлөл, 160.000 төгрөг

ЭМШУИС-ийн АУС-ийн Ц.Ариундалай III байр эзэлж Хүрэл медаль, Өргөмжлөл, 120.000 төгрөг

МУИС-ийн ББС-ийн Р.Одонгоо тусгай байр эзэлж Өргөмжлөл, 80.000 төгрөг

ХААИС-ийн ЭТХС-ийн Б.Даваацэрэн тусгай байр эзэлж Өргөмжлөл, 80.000 төгрөгөөр тус тус шагнуулав.

Уг олимпиадын үеэр МУИС-ийн ББС-ийн Биохими-Биоорганик химийн тэнхимийн эрхлэгч багш Б.Батжаргал “Биотехнологийн шинжлэх ухааны хөгжлийн төлөв” сэдэвтэй лекц, Уул уурхайн Монполимет ХХК Нөхөн сэргээлтийн талаар хийж буй ажлуудаа танилцуулсан нь оюутнуудад сонирхолтой байж тухайн сэдвээр асуулт хариулт ярилцлага хийсэн юм.

 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар