“Гадаад хэл эзэмшихүй, хэл заах арга зүйн асуудалд” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурал боллоо

Share Button

МУИС-ийн 70 жилийн ой угтсан ажлын хүрээнд МХСС-ийн Гадаад хэлний тэнхмээс эрхлэн “Гадаад хэл эзэмшихүй, хэл заах арга зүйн асуудалд” сэдэвт Олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг 2012 оны 5 сарын 5-ны өдөр МУИС-ийн 1-р байрны 320-д хийв. Хуралд Ардын багш доктор, профессор С.Галсан, доктор Г.Буянтогтох, доктор Ш.Туяа, доктор Л.Чулуунбаатар, АНУ-ын мэргэжилтэн багш Дастен Купер, Варшавын Их Сургуулийн докторант Жоана Долинский, БНСУ-ын мэргэжилтэн багш Ха Инь Хуа, БНХАУ-ын мэргэжилтэн багш Номин, Хан Дун, Ван Шин нар болон ГХСС-ийн Их Британи-Америк судлалын тэнхим , Слав судлалын тэнхим, Гадаад хэлний сургалтын төв, Отгонтэнгэр Их Сургууль, Энх-Орчлон дээд сургууль, МУИС-ийн Орхон сургуулийн эрдэмтэн багш нар оролцов.

Нийт 24 илтгэл хэлэлцэж гадаад хэл заахад тохиолддог бэрхшээл болон тулгамдсан асуудлын талаар  орчин үеийн заах аргын онолд тулгуурлан асуудлыг хэрхэн шийдвэрлэж буй талаараа 8 цагийн турш цэц булаалдан хуралдав. Энэ удаагийн хурал маш үр дүнтэй болсныг олон багш судлаачид онцлон тэмдэглэж хурлын илтгэлийг бүрэн эхээр нь унших хүсэлт гаргаж байлаа. Энэ хүсэлтийн дагуу хурлын илтгэл удахгүй эмхтгэл болон хэвлэгдэх бөгөөд  илтгэлийг бүрэн эхээр нь унших хүсэлтэй хүмүүс МУИС-ийн МХСС-ийн Гадаад хэлний тэнхимд хандана уу.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар