Их, дээд сургуулийн оюутнуудын англи хэлний улсын олимпиад болно

Share Button

МУИС-ийн ШУС-ийн Их Британи, Америк судлалын тэнхмээс англи хэлний сургалт явуулдаг төрийн болон хувийн их, дээд сургуулиудын англи хэлний мэргэжлийн болон мэргэжлийн бус ангийн оюутнуудын дунд “Монголын их, дээд сургуулиудын Англи хэлний Улсын Олимпиад”-ыг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай бөгөөд энэ удаагийнх 2019 оны 4 дүгээр сарын 20-нд зохион байгуулагдана.

Тус олимпиадын НЭГДҮГЭЭР шатны шалгаруулалтад англи хэлийг мэргэжлийн бус түвшинд судалж байгаа 1-4 ангийн оюутнуудыг өргөнөөр оролцохыг урьж байна.

Шалгалтыг АХИСАН ТҮВШИНД дараах чадвараар авна.

  • Үгийн сан, хэлзүйн чадвар
  • Сонсох чадвар
  • Унших чадвар

Олимпиадын тов

  • Хугацаа: 2019 оны 4 дүгээр сарын 12-ны 18.00-19.30
  • Хаана: МУИС-ийн хичээлийн 2-р байр 314, 318 тоот

Шалгаруулалтын журам

Оролцогчдыг оноогоор шалгаруулж, сургууль тус бүрээс эхний 3 байр эзэлсэн оюутан 2-р шатны шалгаруулалтад оролцох эрх авна. (ОУХНУС-3, ХЗС-3, БС-3, ХШУИС-3, ШУС-9)

Шагнал урамшуулал

Мэргэжлийн бус түвшин (II шатанд шалгарсан оролцогчдыг дараах 4 байраар шагнаж, урамшуулна)

Шагнал  I байр Алтан медаль, өргөмжлөл, 200,000 төгрөг
Шагнал  II байр Мөнгөн медаль, өргөмжлөл, 150,000 төгрөг
Шагнал  III байр Хүрэл медаль, өргөмжлөл, 100,000 төгрөг
Тусгай байр Өргөмжлөл, 50,000 төгрөг

Бүртгэл

Бүртгэх хугацаа: 2019 оны 4 дүгээр сарын 5 -10-ний өдрийг дуустал ажлын цагаар Хичээлийн 2-р байр, өргөтгөлийн 3 давхар, Гадаад хэлний төвийн 307 тоот өрөөнд бүртгэнэ.

Бүртгүүлэхдээ  Оюутны үнэмлэхтэйгээ ирнэ үү.

Харилцах утас: 89003009, 99098139, 99900308

Гадаад хэлний төвийн олимпиад зохион байгуулах комисс