ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕЖМЕНТИЙН IV ОЛИМПИАД БОЛЛОО

Share Button

МУИС үүсэн байгууллагдсаны 70 жилийн ойн нэрэмжит Хүний нөөцийн менежментийн IV олимпиад IV/26-27, V/5-ны өдрүүдэд 2 үе шаттайгаар зохион байгуулагдаж өндөрлөлөө. Олимпиадын Ерөнхий зохион байуулагчаар: МУИС-ХС (Худалдааны сургууль), МХНММХ (Монголын хүний нөөцийн мэргэшсэн менежерүүдийн холбоо), Ерөнхий ивээн тэтгэгчээр: “НаранТрейд” ХХК, хамтран зохион байгуулагчаар:  МУИС-ЭЗС, ШУТИС-КТМС, Сэрүүлэг ДС – ууд ажиллаж,  дэмжигч байгуулагаар Төрийн банк, ММSM компани, Хөгжил дэвшлийн хөтөч ТББ, Залуучуудыг  дэмжих “Оргил” сан оролцлоо.

Олимпиадад МУИС-ЭЗС, МУИС-ХС, МУИС-УБС, МУИС- Орхон салбар,   ШУТИС-КТМС, ХААИС, СЭЗДС, Сэрүүлэг ДС, Цэцээ гүн ДС гэсэн 9 сургуулийн  21 баг, 63 оюутан оролцлоо.

1-р шатны шалгаруулалт  IV/26-27 -ны өдрүүдэд Ерөнхий зохион байгуулагч МУИС, ХС-ийн хичээлийн VIII байранд болж,  оюутны мэдлэг шалгах тест, презентаци, чөлөөт ярилцлага/заавал унших 10 номны хүрээнд/ зэрэг шалгаруулалт явагдаж, 2-р шатанд 10 баг шалгарч үлдсэн.

Олимпиадын 2-р шатны шалгаруулалт V/5 –ны өдөр, Ерөнхий зохион байгуулагч МХНММХ(Монголын хүний нөөцийн мэргэшсэн менежерүүдийн холбоо), зохион байгуулж,  ассесмент центрийн аргаар “Байгууллагын соёл” жишээн дээр багаар ажиллах, Презентаци тавих,  Дүрд тоглох, Ярилцлагааар оюутнуудын ур чадварыг илрүүлэн үнэлэх зэргээр  багийн болон хувийн амжилтаар байр эзлүүлсэн юм. Үүнд:

Багийн дүнгээр:

1-р байр: B.U.T баг /СЭЗДС/

2-р байр: Оюунтүлхүүр баг /ШУТИС, КТМС/

3-р байр: CEO’s баг /МУИС, ЭЗС/

Тусгай байр: Аргабилиг баг /ШУТИС, КТМС/

Тусгай байр: Оршихуй баг /Сэрүүлэг ДС/

Хувийн дүнгээр:

1-р байр: Н.Энхтуул /МУИС,ЭЗС/

2-р байр: Т.Алтангэрэл /СЭЗДС/

3-р байр: А.Баярцэцэг /IШУТИС, КТМС/

Тусгай байр: Г.Ганцэцэг /МУИС, ХС/

Тусгай байр: Т.Буяндэлгэр /МУИС, ХС/  шалгарлаа.

Энэхүү олимпиадыг амжилттай явагдахад дэмжлэг туслалцаа үзүүлсэн ивээн тэтгэгч хамтран ажиллагч, дэмжигч байгууллагууд болон Худалдаа хөгжлийн банк, Чингис хаан банк, Долоон болдог компани, Багануур ТӨХК, Шинэ шивээ компани, Мөнхзамбала компаниудад  талархалаа илэрхийлье. Мөн олимпиадад амжилттай оролцсон багууддаа сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.

 

 

 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар