МУИС-ийн ШУС-ийн Газарзүйн тэнхимийн мэргэжлийн хөтөлбөр сурталчлах өдөрлөг амжилттай боллоо

Share Button

МУИС-ийн ШУС-ийн Байгалийн ухааны салбарын Газарзүйн тэнхимийн мэргэжлийн хөтөлбөр сурталчлах өдөрлөг 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 10:00-16:00 цагийн хооронд МУИС-ийн хичээлийн II байрны 2 давхарт амжилттай боллоо.

Тус өдөрлөгөөр Газарзүйн тэнхимийн Газарзүй, Багш, байгалийн ухааны боловсрол (Газарзүй), Аялал жуулчлал, Хот ба бүс нутаг төлөвлөлт, Газар зохион байгуулалт, Байгаль орчныг зайнаас тандан судлал зэрэг хөтөлбөрүүдийн талаар шинээр хөтөлбөр сонголт хийх гэж буй оюутнуудад танилцуулга, сурталчилгаа хийв.

Өдөрлөгийн үйл ажиллагааны үеэр танин мэдэхүйн асуулт хариултын АХА тэмцээнийг зохион байгуулсан бөгөөд тус тэмцээнд Хот ба бүс нутаг төлөвлөлтийн III-р түвшний оюутан Н.Намхайнямбуу түрүүлж, өргөмжлөл, дурсгалын зүйлээр шагнууллаа.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар