Их, дээд сургуулиудын оюутны гадаад хэлний олимпиад боллоо

Share Button

МУИС-ийн Гадаад Хэл Соёлын Сургуулиас МУИС-ийн 70 жилийн ойн нэрэмжит их, дээд сургуулийн оюутны гадаад хэлний олимпиадыг 2012 оны 4-р сарын 8-аас 5-р сарын 5-ны хооронд амжилттай зохион байгуулж, дүнгээ гаргалаа.

Энэ удаагийн гадаад хэлний олимпиадыг англи, герман, орос, хятад хэл тус бүрээр хоёр түвшинд зохион байгуулсан бөгөөд гадаад хэлийг мэргэжлийн болон мэргэжлийн бус түвшинд үзэж судалдаг Монголын төрийн ба төрийн бус өмчийн 60 орчим их дээд сургуулийн 500 гаруй оюутнууд оролцож, мэдлэг чадвараа сорин өрсөлдсөн юм.

Хятад хэлний олимпиад 2012 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр анхан-дунд ба дээд түвшинд зохион байгуулагдаж нийт 30 орчим их дээд сургуулийн 180 орчим оюутан оролцсоноос дээд түвшинд II байр эзэлсэн ХУИС-ийн оюутан Г. Мишээл 2012 оны 8 сард “Хятад хэлний гүүр” дэлхийн хятад хэлний тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцохоор шалгарчээ. Хятад хэлний олимпиадад байр эзэлсэн оюутнуудыг түвшин тус бүрээр үзүүлбэл:

Анхан-дунд түвшинд

I байр: МУИС ГХСС О. Мөнгөнсүх

II байр: МУИС ГХСС  Г. Анударь, Их Засаг ИС Г. Агваандандар

III байр: Гэгээ коллеж Э. Номинтөгс, МУИС ГХСС Г. Марал, ХУИС  Д. Энхмаа

Тусгай байр: МУИС МХСС  Ө. Мөнхдэлгэр, МУБИС А. Индранил, МУБИС Э. Одгэрэл

Дээд түвшинд

I байр: Их Засаг ИС Н. Өлзийхутаг

II байр: ХУИС Г. Мишээл

III байр: Отгонтэнгэр ИС М. Түмэнддэлгэр, МУИС ГХСС Б. Хулан, ШУТИС Ц. Цэнд-Аюуш, ХУИС С. Золжаргал

Тусгай байр: МУИС МХСС С. Оюунжаргал, Их Засаг ИС Г. Билгүүн, МУИС ГХСС Т. Сүнжидмаа

Англи хэлний олимпиад 2012 оны 4-р сарын 14-ний өдөр дунд (intermediate) ба дээд (advanced) түвшиний хоёр ангиллаар явагдлаа. Англи хэлийг мэргэжлийн түвшинд судалдаг 15 их дээд сургуулийн 160 орчим оюутан оролцсоноос:

Дунд түвшинд

I  байр: МУИС-ОУХС Э.Билгүүн-Очир

II  байр: МУИС-ОУХС Б.Халиун

III  байр: ШУТИС Э.Ажнай

Тусгай байр: ХУИС А.Батсайхан

 

Дээд түвшинд

I  байр: МУИС-ГХСС Б.Одонтуяа

II  байр: ХУИС Б.Баатархүү

III  байр: МУИС-ГХСС Б.Мөнхбаяр

Тусгай байр: МУИС-МХСС Б.Энхдэлгэр нар тус тус байр эзэлжээ.

Орос хэлний олимпиад 2012 оны 4-р сарын 28-нд мэргэжлийн ба сонгон судалдаг гэсэн 2 ангиллаар явагдаж, 6 их дээд сургуулийн 84 оюутан оролцсон байна. Орос хэлийг мэргэжлийн түвшинд судалдаг ангилалд I байр эзэлсэн МУИС-ийн ГХСС-ийн оюутан Х. Золзаяад ОХУ-ын засгийн газрын тэтгэлэгээр ОХУ-ын их дээд сургуульд хэлний чиглэлээр 5 жил суралцах эрхийн бичгийг Улаанбаатар дахь Оросын соёл, шинжлэх ухааны төвийн захирал Михайлов Евгений Георгиевич гардууллаа. Орос хэлний олимпиадад байр эзэлсэн оюутнуудыг танилцуулбал:

Орос хэлийг мэргэжлийн түвшинд судалдаг

I  байр: МУИС, ГХСС Х. Золзаяа

II  байр: МУИС ГХСС Д. Төгсөө

III байр: МУБИС ГХС Б.Уянга

Тусгай байр: МУБИС ГХС Ц. Пүрэвдорж

Орос хэлийг сонгоноор үздэг

I байр: МУИС ГГС Б. Гүндалай

II байр: СЭЗДС Г. Тулга

III байр: ШУТИС БИАС М. Өнөрмөнх

Тусгай байр: ШУТИС Г. Халиун нар тус тус байр эзэлжээ.

Герман хэлний олимпиадыг 2012 оны 5-р сарын 5-нд нийт Европын олон хэлний стандартын (Gemeinsamer Europäischer Referenzrahmen) дагуу А2 ба В1 түвшинд зохион явуулсан бөгөөд 6 их дээд сургуулийн 80 гаруй оюутан өрсөлдөж В1 түвшинд I байранд шалгарсан МУИС-ийн ГХСС-ийн оюутан З.Эрдэнэзаяа ХУИС дээр байрлах TestDaF Германы их дээд сургуульд элсэн орох эрх олгох шалгалтанд бэлтгэх курст үнэ төлбөргүй суралцах эрхээр шагнууллаа. Герман хэлний олимпиадад дараах оюутнууд байр эзэлсэн байна.

В1 түвшинд

I  байр: МУИС ГХСС З.Эрдэнэзаяа

II  байр: МУБИС ГХС З.Дунгаржид

III байр: МУИС ГХСС Б.Болор

Тусгай байр: МУБИС ГХС Г.Уянга

А2 түвшинд

I  байр: МУИС ОУХС Б.Тэнгис

II  байр: ХУИС Ц.Болормаа

III байр: МУИС ГХСС Г.Солонго

Тусгай байр: ХУИС Ж.Чинсанаа

Гадаад хэлний олимпиадад байр эзэлсэн оюутнуудад шагнал гардуулах ёслолын ажиллагаа  МУИС-ийн хичээлийн I байрны Эрдмийн танхимд болж өндөрлөсөн юм. Гадаад дотоодын байгууллагуудын тусламж дэмжлэг, МУИС-ийн 70 жилийн ойг тэмдэглэх өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд олимпиадын шагналын сан арвин байсныг оролцогсод талархан хүлээн авлаа. Мөн гадаад хэлний олимпиадын шагналт байруудыг ивээн тэтгэсэн дараах байгууллага, хувь хүмүүст дахин талархал илэрхийлье.

  • Хятад хэлний олимпиадад шалгарсан оюутны мөнгөн шагнал болон олимпиадын зарим үйл ажиллагааны зардлыг хариуцсан БНХАУ-ын Хятад хэлийг дэлхийд түгээн дэлгэрүүлэх улсын алба буюу Ханьбань (Confucius Institute Headquarters);
  • Англи хэлний олимпиадад шалгарсан оюутныг үнэ бүхий зүйлээр шагнасан “Хэлний сургалт ба багшийн боловсролыг дэмжих щвейцарийн хөтөлбөр”-ийн тэргүүн, МУИС-ийн ГХСС-ийн хүндэт доктор хатагтай Анита Фарни;
  • Герман хэлний олимпиадад амжилттай оролцсон оюутнуудыг үнэ бүхий зүйлээр урамшуулсан ХБНГУ-аас Монгол улсад суугаа ЭСЯ, Германы Эрдмийн Солилцооны Алба болон “Галсан Чинаг” сан;
  • Герман хэлний олимпиадын А2 болон Б1 түвшинд тусгай байранд шалгарсан хоёр оюутныг мөнгөн шагналаар, бусад амжилттай оролцсон оюутнуудыг үнэ бүхий зүйлээр шагнасан Монгол-Германы гүүр ТББ.

ГХСС-ийн захирал Д. Бадмаанямбуу олимдиадын шагнал гардуулах ёслолын ажиллагааг хааж хэлсэн үгэндээ цаашид их дээд сургуулийн гадаад хэлний олимпиадыг жил бүр уламжлал болгон зохион байгуулах саналтай байгаагаа илэрхийлэв.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар