Оюутан, төгсөгчийн хэлтэс Эрдэнэт сургуульд ажиллалаа

Share Button

МУИС, Эрдэнэт сургуулийн суралцагчдад үйлчилгээгээ танилцуулах, тус сургуулийн элсэлтийн сурталчилгааны үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, суралцагчдыг идэвхжүүлэх, сэдэлжүүлэх, зорилгоор ОТХ-ийн дарга М.Эрдэнэчимэг, мэргэжилтэн Л.Чинзориг, Э.Сарангэрэл, Н.Алтанзул нар 2019 оны 4 дүгээр сарын 26, 27-ны өдрүүдэд Эрдэнэт сургуульд ажиллалаа.

Тус арга хэмжээний үеэр ОТХ-ийн дарга М.Эрдэнэчимэг суралцагчдад ОТХ-ийн 12 чиглэлийн үйлчилгээг танилцуулж, сургуулийн суралцагчдын дунд нээлттэй санал асуулга явуулсан бол үргэлжлээд МУИС-ийн урлагийн наадмын “Гала” тоглолтыг Эрдэнэт сургуулийн эрдэмтэн багш нар, ажилтан албан хаагчид, суралцагчдад зориулан тоглосон юм. Тус үйл ажиллагаанд 200 орчим суралцагч оролцсон бөгөөд арга хэмжээний дараа үйл ажиллагааны талаар болон ОТХ-ээс ямар үйлчилгээ авах хүсэлтэй байгаа талаар суралцагчдаас сэтгэл ханамжийн судалгаа авахад Эрдэнэт сургуулийн суралцагчид сэтгэл маш өндөр байгаа талаараа болон хичээлийн жилд олон давтамжтай, сонирхолтой өдөрлөг, лекц, хөтөлбөрт арга хэмжээг зохион байгуулж байх талаар санал ирүүлсэн юм.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар