“МУИС-ийн Эрдмийн зөвлөлийн нэрэмжит тэтгэлэг”-ийн сонгон шалгаруулалтын дүн гарлаа

Share Button

Монгол Улсын Их Сургуульд суралцаж буй бакалавр, магистр, докторын түвшний суралцагчдын судалгаа шинжилгээний ажил хийж гүйцэтгэх, өөрийгөө хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, урамшуулах зорилготой “МУИС-ийн Эрдмийн зөвлөлийн нэрэмжит  тэтгэлэг”-ийн сонгон шалгаруулалтыг  МУИС-ийн захирлын А/168 тоот тушаалаар томилогдсон МУИС-ийн бүх бүрэлдэхүүн сургуулийн профессор багш нарын төлөөлөл оролцсон ажлын хэсэг хуралдан тэтгэлэгт  хамрагдах хүсэлт гаргасан суралцагчдын материалтай танилцан, тэтгэлгийн зорилго, шаардлагын дагуу 10 суралцагчийг  шалгаруулж дүнгээ гаргалаа.

Тэтгэлэгт шалгарсан 10 суралцагчдад МУИС-ийн бакалаврын түвшний сургалтын төлбөрийн дунджийн 60 хувьтай тэнцэх хэмжээний тэтгэлгийг олгох юм.

МУИС-ийн Эрдмийн зөвлөлийн тэтгэлэгт шалгарсан суралцагчид

Овог Нэр Сургууль Хөтөлбөр Зэрэг
1 Энхболд Алтанболд ШУС-БУС Газарзүй Докторант
2 Стипан Нурбек ХШУИС Био-инженерчлэл Магистрант
3 Юндэн Ариунтунгалаг ХШУИС Байгаль орчныг хамгаалах технологи Магистрант
4 Ганхуяг Хонгор ХШУИС Хүрээлэн буй орчин судлал Магистрант
5 Батгүн Мөнгөншагай ХЗС Эрх зүй Магистрант
6 Баатархүү Ариунжаргал ХЗС Эрх зүй Магистрант
7 Баянмөнх Майцэцэг ОУХНУС Олон улсын харилцаа Бакалавр
8 Тэгшдүүрэн Анударь БС Банк Бакалавр
9 Амарбаясгалан Хишигтөгс ШУС-НУС Социологи Бакалавр
10 Наранцэцэг Баасанхүү ШУС-ХУС Хэл шинжлэл (Монгол) Бакалавр

ОЮУТАН, ТӨГСӨГЧИЙН ХЭЛТЭС