2019 “МУИС-ИЙН СҮЛЖЭЭНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛД ДҮН ШИНЖИЛГЭЭ ХИЙХ” СУДАЛГААНЫ ТӨСЛИЙН САНАЛ ИРҮҮЛЭХ УРИЛГА
Эрхэм хүндэт та бүхнийг судалгааны төсөлд саналаа ирүүлэхийг урьж байна.
Төсөл хүлээн авах хугацаа: 2019.05.01-2019.05.20
Төсөл нь доорх шаардлагыг хангасан байна. Үүнд:
ТӨСЛИЙН НЭР |
“МУИС-ийн сүлжээний аюулгүй байдалд дүн шинжилгээ хийх” |
ЗАХИАЛАГЧ | Монгол Улсын Их Сургууль (МУИС), Мэдээллийн технологийн газар |
ТӨСЛИЙН УДИРДАГЧ | Компьютерийн сүлжээ, сүлжээний аюулгүй байдал болон мэдээллийн аюулгүй байдлаар онолын түвшний судалгаа хийдэг докторын зэрэгтэй судлаач байх, практик ур чадварыг илтгэх сертификат үнэмлэхтэй байх. |
ТӨСЛИЙН ГҮЙЦЭТГЭГЧИД | Компьютерийн сүлжээ, сүлжээний аюулгүй байдал болон мэдээллийн аюулгүй байдлаар онолын түвшний судалгаа хийдэг судлаач байх, систем администраторын түвшинд ажилладаг практик ур чадварыг илтгэсэн сертификат үнэмлэхтэй байх. |
ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮНДЭСЛЭЛ | МУИС-ийн сүлжээний зохион байгуулалт, тохиргоо, аюулгүй байдлын талаар өнөөгийн түвшний үнэлэлт, дүгнэлт хийх, цаашид тухайн чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар зөвлөмж гаргах зорилготой. |
ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХИЙХ АЖИЛ, ХҮЛЭЭГДЭХ ҮР ДҮН |
Төслийн хүрээнд хийгдэх ажлууд:
· МУИС-ийн сүлжээний логик болон физик топологид дүн, шинжилгээ хийх · МУИС-ийн сүлжээний тохиргоонд дүн, шинжилгээ хийх · МУИС-ийн сүлжээний эмзэг байдлыг тодорхойлох, аюулгүй байдалд эрсдэлийн үнэлгээ хийх · МУИС-ийн сүлжээнд халдлагын зарим шинжилгээ хийх · Төгсгөлийн хэрэглэгчийн аюулгүй байдлын үнэлгээ хийх (Суурин компьютер болон сүлжээний төгсгөлийн төхөөрөмжүүд үүнд: IP утас, IP хэвлэгч, хувилагч, IP камер) · Интернэт орчноос МУИС-ийн сүлжээнд чиглэх аюулгүй байдлын шинжилгээ · Сүлжээний аюулгүй байдлын талаар зөвлөмж боловсруулах, цаашид авч хэрэгжүүлэх ажлын талаар зөвлөмж гаргах |
ТЕХНИКИЙН ШААРДЛАГА |
· Интернэт орчны аюулгүй байдлын бүх шинжилгээг blackbox түвшинд хийнэ. · Дотоод сүлжээний орчны аюулгүй байдлын бүх шинжилгээг whitebox эсвэл graybox түвшинд хийнэ. · Цаашид хийх ажил нь мэдээллийн технологи, сүлжээний аюулгүй байдлын сүүлийн үеийн дэвшилтэт технологид нийцсэн, МУИС-ийн санхүүгийн нөөц, боломжид тохирсон шийдэл байна. · Мэдээллийн аюулгүй байдлыг хангах дүрэм, журам нь уламжлалт системд болон мэдээллийн технологи, аюулгүй байдлын сүүлийн үеийн дэвшилтэт технологид нийцсэн байна. · Уг ажлын хүрээнд байгууллагын нууц, маш нууц мэдээлэлд хандахгүй, ажлын хүрээнд авсан өгөгдөл, мэдээ мэдээллийг бусад зорилгоор ашиглахгүй байх, ажлыг хийж дууссанаас хойших аль ч хугацаанд задруулахгүй байна. · Уг ажлын хүрээнд байгууллагын сүлжээ, мэдээллийг системийн хэвийн үйл ажиллагаанд саад учруулахгүй байна. |
ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ ХУГАЦАА |
1-2 сар |
Төслийн саналаа 2019 оны 5 дугаар сарын 20-ний өдрийн 18.00 цаг хүртэл ТММС-д “МУИС-ийн сүлжээний аюулгүй байдалд дүн шинжилгээ хийх” нэртэй ТӨСЛИЙН ЗАР цэст (https://project.num.edu.mn/#/Proposal/view/59) бүртгүүлж картын загварыг ашиглан бичиж төслийн системд (төслийн саналын карт хэсэгт) хавсаргана уу.
Анхаарах зүйлс:
- Төслийн саналыг зөвхөн ТММС-ээр авах бөгөөд хэвлэмэл хэлбэрээр болон имэйлээр авахгүй болно.
- Зөвхөн бүрэн гүйцэд бөглөсөн төслийг сонгон шалгаруулалтад оруулах учир төслөө бүрэн гүйцэд бөглөх шаардлагатай.
- Төсөл бүртгүүлэх талаарх гарын авлагыг ТММС (http://project.num.edu.mn )–н нүүр хуудсан дээрх Гарын авлага хэсгээс үзэж танилцана уу.
- Төсөлд оролцогчид CV-гээ (Гишүүд цэсэнд) хавсаргана.
Мэдээллийн технологийн газар
Утас: 75754400/77307730 – 1150