“Сүмитомо корпораци”-ийн нэрэмжит тэтгэлгийг 30 суралцагч гардан авлаа

Share Button

Японы Сүмитомо Корпораци үүсгэн байгуулагдсанаас хойш 54 дэх жилийн ойтойгоо золгож байна. Тус корпораци 1996 онд Азийн орнуудын ирээдүйн чадварлаг боловсон хүчнийг дэмжих зорилгоор оюутны сургалтын тэтгэлэгт хөтөлбөрийг бий болгожээ.

Сүмитомо корпораци нь Монгол Улсын нийгмийн сайн сайхны төлөө, ирээдүйн шилдэг боловсон хүчнийг дэмжих зорилготой тэтгэлгийг 24 жилийн турш тасралтгүй олгож ирсэн бөгөөд МУИС-ийн 15-20 суралцагчдад тэтгэлэг олгодог байсан бол 2013-2014 оны хичээлийн жилээс эхлэн суралцагчдын тоог 30 болгож тус бүр 500$ тэтгэлэг хүртээсээр байна. Өнөөдрийн байдлаар тус тэтгэлгийг давхардсан тоогоор МУИС-ийн 468 суралцагч гардан аваад байна.

2018-2019 оны хичээлийн жилд шалгарсан суралцагчдад тэтгэлэг гардуулах ёслолын ажиллагаа 4 дүгээр сарын 30-ны өдөр боллоо. Тэтгэлэг гардуулах ёслолын ажиллагаанд МУИС-ийн Сургалт, оюутан хариуцсан дэд захирал Б.Очирхуяг, Оюутан, төгсөгчийн хэлтсийн дарга М.Эрдэнэчимэг, “Сүмитомо корпораци”-ийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын дарга Накагава Такааки, Тэтгэлэг хариуцсан менежер Ч.Оюунжаргал болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Энэ хичээлийн жилд 1-р түвшний 71-н суралцагч хүсэлт ирүүлснээс авъяаслаг, идэвхитэй, сурах эрмэлзэлтэй, сурлага сайтай, төлбөрийн дэмжлэг шаардлага бүхий 8-н суралцагч шинээр шалгарч, үргэлжлүүлэн авах тэтгэлгийн болзол хангасан 2-5 түвшний 22 суралцагч нийт 30 суралцагч тус тэтгэлгийг гардан авсан юм.

Шинээр  тэтгэлэг  гардан  авсан  суралцагчид

2018-2019 оны хичээлийн  жилд шалгарсан 1-р түвшний суралцагчид
Овог Нэр Сургууль Хөтөлбөр Түвшин
1 Энхбаяр Энхпүрэв ХШУИС Ерөнхий суурь 1
2 Пүрэвсүрэн Хонгорзул Эрдэнэт Ерөнхий суурь 1
3 Цогтбаяр Маралгоо ШУС-ХУС Ерөнхий суурь 1
4 Одбаяр Хүслэн ШУС-ХУС Ерөнхий суурь 1
5 Батбаяр Сэргэлэн ШУС-ХУС Ерөнхий суурь 1
6 Батжаргал Баттөр ШУС-НУС Ерөнхий суурь 1
7 Оюунбаатар Дорж ОУХНУС Ерөнхий суурь 1
8 Чинхүү Отгонжаргал Эрдэнэт Ерөнхий суурь 1
Тэтгэлэг үргэлжлүүлэн авах суралцагчдын нэрс
9 Балдож Мөнхзаяа ХШУИС Програм хангамж 2
10 Батболд Туяа ХЗС Эрх зүй 2
11 Дэмбэрэл Баярцэцэг Эрдэнэт сургууль Санхүү 2
12 Болормаа Үүрцайх ШУС-НУС Эдийн засаг 2
13 Лхагва Гансүх ШУС-БУС Матеамтик 2
14 Ундрах Солонго ШУС-БУС Газар зохион байгуулалт 2
15 Оюунчимэг Баянгаа ОХНУС Олон улсын харилцаа 3
16 Бадгаржав Цэнд-Аюуш ОХНУС Олон улсын харилцаа 3
17 Отгонбаяр Дамдиндулам ХЗС Эрх зүй 3
18 Самбасүндэв Батцэцэг БС ННБ 3
19 Баатар Лхагвадэлгэр БС Санхүү 3
20 Бямбахүү Энхмаа ШУС-НУС Сэтгэл судлал 3
21 Батсайхан Пүрэвнамжил ШУС-НУС Философи 3
22 Чимэдцэрэн Дөлгөөн ХШУИС Статистик 4
23 Сэр-Од Цэдэнсодном БС Санхүү 4
24 Нямдаваа Мөнхжин БС НББ 4
25 Батцэнгэл Уранчимэг БС Санхүү 4
26 Амаржаргал Батчимэг ШУС-НУС Нийгмийн ажил 4
27 Цэцэгжаргал Солонго БС Санхүү 4
28 Бямбацогт Даваасүрэн ХШУИС Цөмийн инженерлэл 4
29 Батцэвээн Буянхүү ХЗС Эрх зүй 5
30 Болд Түшигжаргал ХЗС Эрх зүй 5

ОЮУТАН, ТӨГСӨГЧИЙН ХЭЛТЭС

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар