“Багш, оюутны старт ап-2019” (NUM STARTUP 2.0) хөтөлбөр амжилттай эхэллээ

Share Button

МУИС-ийн Захирлын 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн А/123 тоот тушаалын дагуу МУИС-ийн багш, судлаачдын судалгааны үр дүн, оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах, салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд багш, оюутны хамтын оролцоог идэвхижүүлэх, гарааны компани байгуулахад дэмжлэг үзүүлэх зорилго бүхий “Багш, оюутны старт ап-2019” хөтөлбөрийн нээлт болон багуудыг чиглүүлэх сургалтыг 2019.04.27-ны өдөр “Найрамдал Олон Улсын Хүүхдийн Цогцолбор”-т амжилттай зохион байгууллаа.

Тус хөтөлбөрийн бүртгэлийг 2019.04.01-ээс 15-ны өдөр зохион байгуулсан ба нийт 19 баг, 157 багш, оюутан бүртгэгдсэн. Багийн гишүүдэд тавигдах анхан шатны шалгуурт тэнцсэн нийт 19 багийн 68 багш оюутнуудын дунд хөтөлбөрийн нээлтийг хийлээ.

Нээлтэд Инновац, технологи дамжуулах төвийн  ахлах мэргэжилтэн Д-р.Д.Лхагвасүрэн тус хөтөлбөрийн удирдамж ба үйл ажиллагааны ерөнхий төлөвлөгөөг танилцууллаа.

МУИС-ийн дэргэдэх “Гарааны Эм Би Пи лаб ХХК”-ийн үүсгэн байгуулагч проф.Ж.Батхүү, “Гарааны Дижитал Солюшнс” өндөр технологийн гарааны компанийн үүсгэн байгуулагч проф. А.Энхбаяр нар хөтөлбөрт оролцогч багш, оюутнуудтай гарааны компани байгуулсан туршлагаасаа хуваалцаж хэлэлцүүлэг өрнүүллээ.

“Багш, оюутны стартап-2018” хөтөлбөрийн тэргүүн байрт шалгарсан “Mongolian Bio Future”гарааны компанийн төслийн ахлагч Д-р.Б.Даваапүрэв тус хөтөлбөрт оролцсон туршлагаа хуваалцаж хэрэгжүүлж буй төслийн талаар танилцуулга хийв.

Хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй эхний сургалт болох “Гарааны бизнесийн баг бүрдүүлэлт” сэдвээр БС-ийн Бизнес консалтинг төвийн захирал дэд проф. Н.Батдэлгэр болон ХШУИС-ийн Машин оюуны лабораторийн эрхлэгч дэд проф.Ч.Лодойравсал нар сургалтыг удирдан явууллаа.


Тус шалгаруулалтын нэгдсэн дүнгээр ХШУИС-ийн ХБООИТ-ийн эрхлэгч дэд проф.Ч.Сономдагва, проф.О.Алтансүх,  ХБИТ-ийн проф.Б.Цэрэнханд, дэд  проф. Д.Хасбаатар, ахлах багш Др.Б.Даваапүрэв, ЭХИТ-ийн ахлах багш Др. Н.Угтахбаяр, багш Др.Э.Пүрэвдалай, ШУС, Химийн тэнхмийн проф.Б.Энхсаруул, Биологийн тэнхмийн проф.Б.Батжаргал, дэд дроф. Д.Лхагвасүрэн, БС-ийн Менежментийн тэнхмийн багш магистр Д. Батцэцэг нараар ахлуулсан нийт 10 баг цаашид тус хөтөлбөрт үргэлжлүүлэн оролцохоор шалгарлаа.Сургалтын үеэр нийт оролцогч багууд гарааны компанийн бизнес санаагаа тус бүр 3 минутад багтаан танилцуулж шалгаруулалтад оролцсон ба шүүгчээр проф.А.Энхбаяр, дэд проф.Ч.Лодойравсал, дэд проф. Н.Батдэлгэр, Эрдэм шинжилгээний хэлтсийн дарга Др.А.Баярбаатар, Др.Д.Лхагвасүрэн нар ажиллалаа.

Инновац, технологи дамжуулах төв