“ДМД-Монгол” компанийн нэрэмжит тэтгэлэг зарлагдлаа

Share Button

Франц хэлтэн орнуудын зах зээлд аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхэлдэг “ДМД-Монгол” ХХК 1998 онд үүсгэн байгуулагдсан байна. Тус компани “Тогтвортой аялал жуулчлал”-ыг хөгжүүлэх бодлогыг баримталж, шинэ тутам төгсөгч залуучуудыг аялал жуулчлалын салбарт татан оролцуулах, ажлын байр бий болгох, орон нутгийн эдийн засагт хувь нэмэр оруулах, түүхэн болон соёлын өв уламжлалыг хадгалах, онгон дагшин байгалиа хамгаалах зарчмыг баримтлан ажилладаг.

Тус компани үндэсний тур-оператор байгууллагын хувьд нийгмийн хариуцлагыг ухамсарлан, аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд өөрсдийн хувь нэмрийг оруулах, гадаад хэл, ялангуяа франц хэлний чадварлаг боловсон хүчнийг бэлдэх, оюутан залуусыг урамшуулах, дэмжих зорилгоор оюутны сургалтын тэтгэлэгт хөтөлбөрийг бий болгож байна.

Тэтгэлгийг МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Хүмүүнлэгийн ухааны салбарын Европ судлалын тэнхимийн франц хэл, судлалаар суралцаж буй бакалаврын түвшний 2 оюутанд олгож байхаар шийдвэрлэж, 2019 оны 5 дугаар сарын 1-нд Хүмүүнлэгийн ухааны салбартай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

ТЭТГЭЛЭГ ОЛГОХ БОЛЗОЛ

Дараах нөхцөлийг хангасан 2 оюутанд тэтгэлэг олгоно. Үүнд:

  • МУИС-н Франц хэл, судлалын II болон түүнээс дээш түвшний оюутан байх,
  • Сурлагын голч дүн 3.0 байх,
  • Цаашид тус байгууллагад хөтөч орчуулагчаар ажиллах дур сонирхолтой байх,
  • Зуны амралтаар аялал жуулчлалын салбарт дадлага хийдэг байх,
  • Шинийг санаачлагч, нийгмийн идэвхтэй байх,

ТЭТГЭЛЭГТ БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

Суралцагчийн талаарх мэдээллийг агуулсан тэтгэлгийн анкет /татах/

Сурлагын дүнгийн дэлгэрэнгүй тодорхойлолт,

Суралцагч нь дээрх болзлын дагуу амжилтыг илэрхийлсэн батламж болон нотлох бичиг баримтын хуулбар

Эсээ бичлэг. Эсээ бичлэгийн үг нь 500-аас хэтрэхгүй байх. Сэдэв: “Франц хэл таны амьдралд оруулах хувь нэмэр”  (Эсээ нь үг үсгийн алдааг хянасан, Times New Roman фонтоор, үсгийн   хэмжээ нь 11, мөр хоорондын зай нь 1.5, А4 цаасан дээр, хоёр талаас нь зэрэгцүүлсэн байна.)

МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА

2018-2019 оны хичээлийн жилийн тэтгэлэгт материалыг 2019 оны 5 дугаар сарын 15-ыг дуустал, МУИС-ийн Европ судлалын тэнхим, Хичээлийн II байр 429 тоот хаягаар хүлээн авна. Холбоо барих утас: 7730-7730-2207.