Философийн улсын III олимпиад амжилттай боллоо

Share Button

МУИС-ийн 70 жил,  НШУС-ийн 65 жилийн ойн нэрэмжит Философийн улсын III олимпиад амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Нээлтэд МУИС-ийн ректор профессор С.Төмөр-Очир хүрэлцэн ирж, оролцогчдод баяр хүргэж амжилт хүссэн юм. Тус олимпиад нь оюутны шүүмжлэлт, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэн, дэвшүүлж буй асуудлыг ойлгох, эргэцүүлэн тунгаах, аргумент дэвшүүлэх, илтгэх, дүгнэлт гаргах чадварыг нэмэгдүүлэх, орчин үеийн нийгэм дэх философийн ойлголт, үзэл санаа түүний тусгалыг шинжлэх, урлаг, шинжлэх ухаан, нийгмийн амьдралд шинээр асуудал дэвшүүлэх, бие даан шийдвэрлэж сурахад туслах зорилготой. Олимпиадын II үе шатанд МУИС-ОУХС, ШУТИС-КТМС, МУИС-ХХС,  ХААИС-МЭБС, СЭЗДС, ЭМШУИС, МУБИС-ТНУС-ийн шилдэг оюутан залуучууд оюуны хүч чадлаа дайчлан өрсөлдсөн юм.

Багийн дүнгээр:

1-р байр: Sophia баг /ЭМШУИС/

2-р байр: CSMS баг /ШУТИС- КТМС/

Хувийн дүнгээр:

Уран илтгэгч оюутан: Г.Юмжирдулам /СЭЗДС/

Мэргэн санаа дэвшүүлэгч оюутан: Ц.Дагийсүрэн /МУИС-ХХИС/ тус тус шалгарлаа. Олимпиадад амжилттай оролцсон нийт оюутан залуустаа сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.

 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар