Б.Ширэндэв агсны хөшөөний шавыг тавилаа

Share Button

Монгол Улсын төр, нийгмийн зүтгэлтэн, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Шинжлэх ухааны Гавьяат зүтгэлтэн, ШУА-ийн анхны ерөнхийлөгч бөгөөд анхны академич, доктор, професор, эрдэмтэн, зохиолч Базарын Ширэндэвийн мэндэлсний 100 жилийн ой тохиож байгаа билээ. Ойн хүрээнд академич Б.Ширэндэвийн амьдарч байсан гудамжийг түүний нэрэмжит болгох ёслолын арга хэмжээ өчигдөр боллоо.  Мөн Үндэсний музейд түүний дурсгалд зориулсан үзэсгэлэн нээгдсэн юм. Үзэсгэлэнгийн нээлтийн ёслолд БСШУ-ы сайд Ё.Отгонбаяр, БСШУЯ-ны Соёл урлагийн газрын дарга Б.Наранзун, Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч Б.Энхтүвшин, дэд ерөнхийлөгч, академич Т.Дорж, Монголын Үндэсний музейн захирал Ж.Саруулбуян,Түүхийн хүрээлэнгийн эрдэмтэн, нарийн бичгийн дарга Н.Хишигт, МУИС-ийн дэд захирал Р.Ринчинбазар, Архивын ерөнхий газрын дарга Д.Өлзийбаатар,  академич Ширэндэвийн зээ дүү Ц.Загдаа нар болон бусад их, дээд сургууль, музейн удирдлагууд хүрэлцэн ирсэн юм.

Б.Ширэндэв агсны мэндэлсний 100 жилийн ойд зориулан

“Монголын түүх судлал”

“Ардын хувьсгалын түүх судлал”

“Монголын орчин үеийн түүхийн судалгаа”

“Монголия на ребеже XIX века”

“Монголын шинжлэх ухаан академи ба шинжлэх ухаан судлал”

“Гадаад харилцаа хамтын ажиллагаа”

“Намтар судлалын бүтээлүүд”

“Дурдатгал, хэлсэн үг, ярилцлага”

“Уран зохиолын чуулган”

“Академич Б.Ширэндэв түүх бичлэгт” гэсэн 10 ботийг эмхэтгэн хэвлүүлжээ. Эдгээр 10 ботийн дээжээс ойн арга хэмжээг зохион байгуулахад гар бие оролцсон хүмүүст болон номын нээлтэнд хүрэлцэн ирсэн хүндэт зочдод гардуулан өгсөн юм.

Мөн МУИС-ийн хичээлийн II байрны урд талбайд түүний хөшөөний шав тавих ёслол болов. Цаашид ойн хүрээнд олон ажил хийхээр төлөвлөөд байгаагаа зохион байгуулагчид нь энэ үеэр дуулгаж байсан юм. Тухайлбал, Б.Ширэндэвийн мэндэлсний 100 жилийн ойд зориулан олон улсын эрдэм шин­жилгээний хурал, Хөвс­гөл аймгийн Шинэ-Идэр суманд гэр музейг нь байгуулж, яруу найргийн наадам зохион байгуу­лах юм байна.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар