Улсын Химийн XXIII олимпиад боллоо

Share Button

МУИС-ийн 70 жилийн ойн нэрэмжит Улсын Химийн XXIII олимпиад 2012 оны 5-р сарын 8-11-ний өдрүүдэд МУИС-ийн Хими, Хими Инженерчлэлийн сургууль дээр амжилттай явагдаж дууслаа. Олимпиадад Улаанбаатар хот болон 21 аймгаас шалгарч ирсэн нийт 32 сурагч, 30 багш оюун ухаан, мэдлэг чадвараа сорин өрсөлдсөн юм.

11-р ангийн сурагчдын тэмцээнд:

Улаанбаатар хотын Монгол Туркийн хамтарсан сургуулийн 11-р ангийн сурагч Сүхбатын Бэхбаатарын Батзаяа 1-р байр, Улаанбаатар хотын 1-р днуд сургуулийн 11-р ангийн сурагч  Батнасан Ганбадрах , Улаанбаатар хотын 1-р днуд сургуулийн 11-р ангийн сурагч  Хасбаатарын Аззаяа нар 2-р байр Улаанбаатар хотын Монгол Туркийн хамтарсан сургуулийн 11-р ангийн сурагч  Гэрэлбаатарын Хонгорзул , Улаанбаатар хотын 1-р днуд сургуулийн 11-р ангийн сурагч  Амарбатын Оюундарь , Улаанбаатар хотын 1-р днуд сургуулийн 11-р ангийн сурагч  Батчулууны Билэгт-Очир нар 3-р байранд тус тус шалгарч алт, мөнгө, хүрэл медалиар энгэрээ мялааж БСШУЯ-ны Их дээд сургуулийн мэргэжлийн ангид элсэн суралцах эрхийн бичгээр шагнагдлаа.

Дунд сургуулийн багш нарын тэмцээнд:

Улаанбаатар хотын  Орчлон дунд сургуулийн багш Н.Сүхбат 1-р байр, Улаанбаатар хотын   Шинэ-Монгол ахлах сургуулийн багш Б.Өнөржаргал, Улаанбаатар хотын   28-р дунд сургуулийн багш Г.Энхмаа нар 2-р байр Орхон-Уул аймгийн 14-р сургуулийн багш П.Нарантуяа, Улаанбаатар хотын Сант сургуулийн багш Э.Анх-Эрдэнэ, Улаанбаатар хотын Байгаль эх лецей сургуулийн багш Н.Гантулга нар 3-р байрт тус тус шалгарч алт, мөнгө, хүрэл медалиар энгэрээ мялаалаа.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар