АНУ-ын ЭСЯ-ны төлөөлөгчид МУИС-ийн номын сантай танилцан цаашид хамтран ажиллах боломжийн талаар зөвшилцлөө

Share Button

МУИС-ийн Номын сангийн үйл ажиллагааг нийгэмд таниулах, цаашид тасралтгүй хөгжүүлэхэд хувь нэмрийг оруулах тодотгосон үйл явдлууд болж 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдөр АНУ-ын Элчин сайд Майкл С.Клечески, 2019 оны 5 дугаар сарын 8-ны өдөр ЭСЯ-ны Олон нийттэй харилцах албаны дэд дарга Адам Хэннингс нар МУИС-ийн номын санд зочиллоо.

АНУ-ын ЭСЯ-ны төлөөлөгчид МУИС-ийн номын сангийн үйл ажиллагаанд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж цаашид номын сангаас хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрт дэмжлэг үзүүлэн, хамтран ажиллахаа илэрхийллээ.