Боловсрол шинжлэх ухааны яамнаас өнөөдөр Сүхбаатарын талбайд нээлттэй өдөрлөг зохион байгууллаа. Өдөрлөгт БСШУЯ-ны харьяа Сургалтын төрийн сан, Боловсролын үнэлгээний төв, Магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл, Мэргэжлийн боловсрол сургалтын газар, Их, дээд, дунд сургуулиуд оролцож өөрсдийн бодлого үйл ажиллагааг олон нийтэд танилцуулж, холбогдох газрын дарга, мэргэжилтэн нар шаардлагатай мэдээллийг өглөө.