“Байгууллагын соёл, ажилтны хандлага, харилцаа” сэдэвт сургалт зохион байгууллаа

Share Button

Хангамж үйлчилгээний газраас байгууллагын соёлыг төлөвшүүлэх  ажилчдаа идэвхжүүлэх, хувь хүний хөгжлийг дэмжих үүднээс “Байгууллагын соёл, ажилтны хандлага, харилцаа” сэдэвт сургалтыг 2019 оны 5 дугаар сарын 10-ны Баасан гарагийн 11.00 болон 17.00 цагт, 2019 оны 5 дугаар сарын 13-ны Даваа гарагийн 10.00 болон 16.00 цагуудад амжилттай явагдаж өндөрлөлөө. Сургалтыг Хангамж үйлчилгээний газрын хүсэлтээр МУИС пресс төвийн захирал доктор /Ph.D/ Б.Шүрэнцэцэг оролцогчдод харилцан ярилцах боломж олгон нээлттэй, сонирхолтой хэлбэрээр зохион байгуулав

Энэхүү сургалтын зорилго нь ажилчдын оролцоог нэмэгдүүлэх, эерэг хандлагыг төлөвшүүлэхэд чиглэсэн бөгөөд 2 өдрийн турш нийт 198 ажилтан хамрагдсан байна. Идэвх санаачлага гарган сургалтад хамрагдсан нийт ажилчиддаа талархал илэрхийлэхийн хамт өөрсдийн сонссон, мэдсэн бүхнээ ажил амьдралдаа нэвтрүүлж, бодитойгоор хэрэгжүүлэхийг хүсье.

2019 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 11.00 цагт Номын сангийн 502 тоот танхим

2019 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 17.00 цагт Номын сангийн 203 тоот танхим

2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр 10.00 цагт Номын сангийн 203 тоот танхим

 

2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр 16.00 цагт ХШУИС 200 тоот танхим

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар