МУИС-ийн 70 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсад шинжлэх ухаан, соёл, боловсролыг хөгжүүлэхэд МУИС-ийн гүйцэтгэсэн түүхэн үүргийг тод томруун харуулах, тус сургуулийн үе үеийн төгсөгч, дотоод, гадаадын эрдэмтэн багш, судлаачид, ажилтнуудаас монголын нийгмийн оюун санааны хөгжил дэвшилд оруулсан бодит хувь нэмэр, амьдрал, үйлс, бүтээл, туурвилыг олон нийтэд сурталчлах, дэлхийн хүн төрөлхтний оюун мэдлэгийн санд монголын шинжлэх ухааны оруулсан хувь нэмрийг алдаршуулах зорилго бүхий дурсамж, хөрөг нийтлэлийн уралдааныг ахмад багш, ажилтан, сэтгүүлч, уран бүтээлчид болон олон нийтийн дунд 2012 оны 3 дугаар сарын 16-наас 4 дүгээр сарын 30-ныг хүртэлх хугацаанд зарласан билээ.
Уралдаанд ирсэн нийт бүтээлээс нэгдүгээр байрт:
“МОНЦАМЭ” сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга, сэтгүүлч Ж.Батсайхан, Монголын радиогийн ахмад найруулагч, зохиолч Ц.Ням-Осор,
хоёрдугаар байрт: сэтгүүлч Ш.Содномжамц, малын их эмч Ш.Нэргүй,
гутгаар байрт: яруу найрагч Б.Чимид, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн багш доктор Ч.Батсүрэн, “Ачтан” клиникийн эмнэлгийн ерөнхий захирал, зохиолч Ц.Мухар, МУИС-ийн Мэдээллийн технологийн сургуулийн багш С.Шаарийбуу нарын бүтээлүүд шалгарчээ.