БНХАУ-ын Шаньдун Их Сургуулийн Олон Улсын Боловсролын сургуулийн сайн дурын багш Жан Шунь Лид манайд ажилласан нэг жилийнх нь ажлыг үнэлэн МУИС-ийн сертифекат гардуулан өглөө. Тэрээр “миний багшийн ажил анх монгол улсаас эхэлсэн төдийгүй нэг жилийн өмнө монголын талаар юу ч мэдэхгүй ирж байсан бол одоо маш гүн сэтгэгдэлтэй буцаж байна. Ялангуяа монгол хүүхдүүд хятад хэл сурах хүсэл эрмэлзэлтэй бас надад маш их тусалдаг байсан нь хамгийн сайхан санагддаг. Тиймээс дараагийн хичээлийн жилд ч мөн монголд ирж ажиллах хүсэлтэй байгаа” гэсэн юм.