Үйлдвэрлэлтэй хамтарсан математик судалгааны II семинар зохион байгуулагдана

Share Button

МУИС-ийн Хэрэглээний Шинжлэх Ухаан, Инженерчлэлийн Сургууль, Хэрэглээний математикийн тэнхмийн дэргэдэх Математик хэрэглээ төв, Инноваци, технологи дамжуулах төв хамтран  Монгол улсын нийгэм эдийн засгийн олон талт асуудлуудыг шинжлэх ухааны үндэслэлтэй шийдэх, математикийн онолын судалгааны үр дүнг практик хэрэглээнд нэвтрүүлэх зорилго бүхий “Study Group Mathematics with Industry” буюу “Үйлдвэрлэлтэй хамтарсан математик судалгааны семинар”-ыг хоёр дахь жилдээ зохион байгуулах гэж байна.

Энэхүү судалгааны семинар нь математикчид болон аж үйлдвэрийн салбаруудын хооронд технологи, мэдлэг дамжуулах үндсэн зорилготой, олон улсын эрдэмтэд болон аж үйлдвэрийн салбарынхны дунд нэр хүнд бүхий үйл ажиллагаа бөгөөд Европийн улсууд болон Австрали, Япон зэрэг орнуудад тогтмол зохион байгуулагдсаар байна.

Монгол улсын их сургуулийн хувьд 2018 онд 6-р сард Монголд анх удаа зохион байгуулагдсан билээ. Уг хурлын талаарх мэдээллийг https://news.mn/r/780627/ хаягнаас үзнэ үү.

Энэ удаагийн судалгааны семинар нь 2019 оны 6 дугаар сарын 3-7-ны өдрүүдэд Монгол Улсын Их Сургуулийн Төв номын санд зохион байгуулагдана.

Эрдэмтэн судлаач, оюутан суралцагч болон үйлдвэр, аж ахуйн нэгжүүд та бүхнийг энэхүү семинарт өргөнөөр оролцохыг урьж байна.

МУИС-ХШУИС Хэрэглээний математикийн тэнхим

Математик Хэрэглээ төв

МУИС-Инновац, технологи дамжуулах төв

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар